Сүүлийн үед харшлын өвчин олон хүнд
элбэг тохиолдож ургамал, тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс зэрэг
харшлахгүй юм, харшилгүй хүн тун цөөхөн болжээ.
Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 40, монголчуудын таван хувь нь
харшлаас хамааралтай багтраа өвчтэй амьдарч байна. Зарим эмч мэргжилтнүүд
харшлыг соёл иргэншлийн өвчин гэж үзэх болсон. Хотжилт, соёл иргэншил,
амьдралын хэв маяг, орчин өөрчлөгдөхийн хэрээр хүний бие махбодь дасан зохицож
чадахгүй байгаа учраас харшилтай болж байна. Хэдэн зуун жилийн өмнө
ургамлын тоос, гэрийн тэжээвэр амьтан байж л байсан. Тэр болгонд харшил
өгөөд байгаагүй боловч сүүлийн үед энэ нь харшлын үндсэн шалтгаан болж байна.
Хүрээлэн буй орчин, агаарын бохирдолтод хүний бие дасан зохицож чадахгүй
байгаагийн илрэл нь харшил.
Хавар
болж өвс нахиалж, мод тоосонцортож цаг агаар дулаарч агаараар дамждаг харшил үүсгэгчид
дээд цэгтээ хүрдэг. Харшлын үед найтаах, хамар шуухитнах, нүд загатнах шинж
тэмдгүүд илэрч хэдэн сараар үргэлжилж
таныг зовоодог уу.
Энэ үед та юу хийж чадах вэ?
Зөвхөн харшилтай хүмүүс гэлтгүй бусад хүмүүс ч урьдчилан сэргийлэх нь тун чухал зүйл болоод байна.
Энэ үед та юу хийж чадах вэ?
Зөвхөн харшилтай хүмүүс гэлтгүй бусад хүмүүс ч урьдчилан сэргийлэх нь тун чухал зүйл болоод байна.
Харшлын
шилдэг мэргэжилтнүүд харшлыг хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар
хүмүүсийн хамгийн их асуудаг 10 асуултад хариулж байна.