
1. Номер нэг дайсан бол хачирхалтай нь тархи байдаг. Арай тодруулбал, бидний толгой дотроо шингээсэн бүдэг бадаг таамаглал, төсөөлөл, төрөл бүрийн хязгаарлалтууд юм. Амьдралд тодорхой хэмжээний хийсвэр сэтгэлгээ, мөрөөдөл чухал хэрэгтэй. Гэхдээ тэр нь хоёр хүнд хоёуланд нь таатай байдлыг үүсгэдэг байх хэрэгтэй. Мөн мэдээж нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний дотор байх шаардлагатай.

3. Тамхи. Тамхи судасны ханыг хатууруулж байдаг. Тиймээс эр хүн өөрөөрөө бахархуулах гэсэн хамгийн хэрэгцээтэй үед, хамгийн хэрэгцээтэй газар нь цусан хангамж дутагдаж таатай нөхцөл байдлыг нурааж орхидог. Бэлгийн сулралтай хүмүүсийн 87 хувь нь архаг тамхичид байдаг байна. Энэ бол шинжлэх ухаанаар хэдийнээ нотлогдсон баримт юм. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн хувьд мэдрэлийн системийг дарангуйлснаар сексээс авах таашаалын хүчийг ихээхэн сулруулдаг байна.

5. Эм. Эм нь нэгийг эмчлэхдээ нөгөөг сулруулж байдаг. Ялангуяа эрчүүдийн хувьд цусны даралт ихсэх болон чихрийн шижин өвчний үед хэрэглэх эмийн тунг маш анхааралтай тохируулж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн идэвхийг сулруулдаг гол хүчин зүйл нь депресси болон түүнийг эмчлэхэд хэрэглэдэг олон тооны эмнүүд байхаас гадна төрөл бүрийн антибиотик эмнүүд байдгийг анхаарна уу.

7. Таргалалт: Түүний гол аюул нь маш нууцлагдмал байдлаар сэм гэтэж довтолдогт оршдог. Эхэн үедээ огт анзаарагдахгүй явсаар бие махбодид өөхний давхарга нэмэгдэх тусам түүний хүч улам нэмэгдсээр байдаг. Тиймээс таргалалтаас сэргийлж, биеийн хүч тамираа хадгалж байх нь чухал.
No comments:
Post a Comment