Супер
эмэгтэйчүүдэд зориулсан супер хүнс
Олон эмэгтэйчүүд амттай
зүйл идэх дуртай ч жин нэмчихвий гэсэн айдастай байдаг. Мөн хэдий амттай зүйл
идэж хэрэглэж байгаа ч эрүүл мэнд гоо сайхнаа хадгалахыг хүсдэг. Бүсгүй та өөрийгөө ухаалаг, хүчтэй, үр бүтээлтэй
болгох зөв хүнсийг сонгоод түүнийгээ шинэ аргаар боловсруулж хоолловол энэ
боломжгүй зүйл биш юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн баталсан эмэгтэйчүүдэд
зориулсан хамгийн шилдэг буюу эрч хүч өгдөг, өөх хайлуулдаг, яс бэхжүүлдэг гэх
мэт сайн нөлөөтэй хүнс олон бий. Тэдгээрийг уншигч бүсгүйчүүддээ хүргэе. Эдгээр
бүтээгдэхүүнийг өдөр тутмынхаа хоол хүнсэнд хэрэглэж эрүүл мэнд гоо сайхан, эрч
хүчээ хадгалаарай.
Бүр илүү амттай нь юу вэ гэхээр: Эрүүл хүнсийг хооронд хольж тохируулж хэрэглэснээр та одоо байгаагаасаа илүү хүчтэй болно. Доор дурдсан хоолны цуглуулга бүр нь хүний биеийн эд эрхтэнд эерэг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, зүрхэнд тустай өглөөний хоол, хавдартай тэмцдэг оройн хоол, таны гэдсийг тайван байлгаж оюуныг чинь хурцалдаг амттан зэргийг хүртэх боломжтой.

Аляскийн
зэрлэг салмон загас
Уг
бүтээгдэхүүнийг эмэгтэйчүүдийн заавал идэх ёстой хүнсний жагсаалтад байх ёстой
гэж үздэг. Салмон загас бүхэлдээ Омега 3 гэсэн үг. Бүх мэргэжилтнүүд санал
нэгтэйгээр зэрлэг салмон нь зүрхэнд сайн хоёр төрлийн омега 3-ыг агуулдаг
гэдгийг баталдаг. Үүнд эрүүл жирэмслэлтэнд маш чухал өөхний исэл DHA /ханаагүй
тосны хүчил/ багтдаг аж.
Омега 3 нь мөн сэтгэл санааг сайжруулж, сэтгэл гутралтай тэмцэхэд тустайгаас гадна Алцхаймерийн өвчин, хорт хавдраас хамгаалдаг. Салмон загасны уураг дээр Витамин Д /эмэгтэйчүүдэд дутагддаг маш чухал тэжээл/ -г нэмбэл та бараг л өөртөө тохирох төгс хоол идэж чадлаа гэсэн үг.

Танд
хэр их хэмжээтэй хэрэгтэй вэ?
Долоо хоногт ядаж 2 удаа салмон загасаар хооллохыг
зүрхний эмч нар санал болгож байна.
Хэрэв шинэ салмон загас олж чадахгүй бол
лаазалсан салмон идэх боломжтой.
Зэрлэг
нэрс
Хэрэв жимснүүд тэжээллэг
эрдэнэс бол зэрлэг нэрс нь эрдэнэсийн хаан
юм. Нэрс бол хөгшрөлтийн эсрэг байгалийн хамгийн сайн бүтээгдэхүүний
нэг. Энэхүү жимс нь ой санамж алдахаас сэргийлээд зогсохгүй хөдөлгүүр булчинг
сайжруулж, цусны даралтыг бууруулахад тустай. Түүнийг зайлшгүй хэрэглэх өөр нэг
шалтгаан бол үрчлээний эсрэг антиоксидантуудыг ихээр агуулдаг. Яагаад байгальд
ургасныг нь сонгох ёстой вэ? Хүнсэн дэх идэвхтэй антиоксидантуудыг зэрлэг нэрс
хамгийн их агуулдаг болохыг эрдэмтэд шинжилж тогтоосон. Нэрсэнд антиоксидантын
хамгийн хүчтэй хэлбэрүүдийн нэг болох антоциан агуулагддаг. Үүн дээр нэмээд нэг
аяга нэрс ердөө 80 калори агуулдаг тул
та санаа зоволгүйгээр хүссэнээрээ идэж болно.
Танд хэр их хэрэгтэй вэ? Өдөрт ямар ч төрлийн нэрс гүзээлзгэнийг хагас аягаас нэг бүтэн аягын хэмжээтэйг идвэл зохимжтойгоос гадна зэрлэг нэрсийг аль болох их холих хэрэгтэй. Олон хүнсний дэлгүүрт үүнийг хөлдүүгээр худалдаалдаг.
Oвъёос
Oвъёос холестериний
түвшинг бууруулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Үүнээс гадна овъёос нь уусдаг болон
уусдаггүй ислэгээр баялаг тул цатгалан мэдрэмж төрүүлж жингээ барихад тусалдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Ямар төрлийн овъёос сонгох
вэ? Хэрэв овъёосны каш хийж буй бол үрлэн овъёос нь арай удаан болдог хэдий ч илүү
ислэг агуулдаг. Та өглөө ажил алба, хичээл сургуульдаа үргэлж яардаг уу? Тийм
бол түргэн болдог бэлэн овъёос идэж болно.
Хэр хэмжээтэй хэрэглэх вэ? Бүхэл өдрийн турш хоолондоо овъёос /бусад амуу буудайнууд/-ыг нэмээрэй. Зүрхний нийгэмлэгээс өдөрт 25-30 грам жимс ногооны ислэгийг санал болгодог ба энэ нь дундаж овъёосны кашанд агуулагддагаас 6 дахин их юм. Тиймээс идээд байгаарай!

Брокли
Энэ даруухан ногоо нь амин
дэмээрээ бусад хүнсний ногоонуудын ялагч юм. Тоонолжит цэцгэн ногоонууд
ялангуяа броклид агуулагддаг бодисуудыг судалгаагаар хөхний хорт хавдраас эм
дааврын хэт ялгаруулалттай тэмцэж
сэргийлдэг болохыг тогтоожээ. С витаминаар маш баялагаас гадна А
витамины сайн эх сурвалж юм. Нэг удаадаа 30-иас бага калоритой хооллоход брокли
танийг цатгалан мэт мэдрүүлдэг. Дээр нь ислэг, фолийн хүчил, кальци,
төмөр, кали агуулдгаараа нэмэлт оноо
авдаг юм. Чанасан эсвэл түүхий ч бай брокли нь маш их шим тэжээл агуулдаг.
Хэр ихийг идэх вэ? Долоо
хоног бүр хоёроос дээш удаа хагас аяга болгосон брокли идээрэй.
Хушга
Уураг,
ислэг, витамин, эрдэст бодис, омега-3 гээд маш олон төрлийн эрдэс бодис,
аминдэмийг өөртөө агуулдаг хүнс бол яах аргагүй хушга юм. Өдөртөө атга дүүрэн
хушга идэхэд таны холестеринийг багасгаж, тархины хүчийг нэмэгдүүлж, нойр
сайжруулан, стресстэй дасан зохицож, зүрхний өвчнөөс сэргийлэн хорт хавдартай
тэмцдэг гэх мэт маш олон ач тусыг танд өгдөг. Сүүлд хийгдсэн нэгэн судалгаагаар
хушга нь хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулж буйг тогтоосон.
Танд хэр хэмжээтэй танд хэрэгтэй вэ?: Өдөрт 28 грамм хушга (ойролцоогоор 12 тал хушга) идсэнээр та бүтэн өдрийн эрч хүч, энергиэ авч чадна.
Танд хэр хэмжээтэй танд хэрэгтэй вэ?: Өдөрт 28 грамм хушга (ойролцоогоор 12 тал хушга) идсэнээр та бүтэн өдрийн эрч хүч, энергиэ авч чадна.
Авокадос
Тиймээ
энэ бүтээгдэхүүн тослог ихтэй. Гэвч энэ тохиолдолд муу зүйл биш юм. Хүмүүс
өөхнөөс хэтэрхий их айдаг байж болохгүй. Авокадост агуулагддаг зүрхэнд ээлтэй
моно ханаагүй тосны хүчлүүд нь зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйл болох гэдэсний
өөхийг багасгахаас гадна үр тогтоох чадварын асуудлыг ч бууруулдаг аж. Үүнээс
гадна кали, магни, фолийн хүчил, уураг, В6, Е, К витаминуудаар маш баялаг. Дээр
нь ислэг, холестерин бууруулах стерин бодис зэргийг нэмснээр битүү шим
тэжээлтэй хүнс болох нь батлагдсан.
Хэр ихээр хэрэглэх вэ?: Өдөрт ¼-ээс ½ авокадо хэрэглээрэй.
Хэр ихээр хэрэглэх вэ?: Өдөрт ¼-ээс ½ авокадо хэрэглээрэй.
Улаан шош
Ямар
ч төрлийн шош шим тэжээлээр асар баялаг. Гэвч улаан шош манай жагсаалтын эхний
10-т хэд хэдэн шалтгаанаар багтсан юм. Эдгээр нь уураг, фолийн хүчил, эрдэс
бодисууд, ислэг мөн дархлаат цардуулыг агуулахаас гадна үл исэлдүүлэгчүүдээр
баялаг. Дархлаат цардуул нь биеийн өөх шатаах чадварыг нэмэгдүүлж, цатгалан
мэдрэмж өгөх, цусан дахь сахрын хэмжээг
хянах, хорт хавдрын эрсдлийг бууруулах гэх мэт олон чухал ашиг тустай. Тогоо
дүүрэн хуурай шош чанах цаг байхгүй байна уу? Лаазалсан шош ч мөн сайн сонголт
болдог.
Танд хэрэгцээтэй хэмжээ: Долоо хоногт гурван аяга болгосон шош идээрэй. Хийгээр дүүрнэ гэж санаа зовж байна уу? Бага багаар дасгаж хэмжээг нь нэмэгдүүлээрэй. Өдөрт нэг цайны халбага шошоор эхэлж долоо хоног бүр хэмжээг нь хоёр дахин нэмээрэй. Лаазалсан шошыг угааж хэрэглэх нь тустай байдаг.

Грек тараг /шүүсэн маш өтгөн
тараг/
Грек
тарагны өтгөн, цөцгийлөг байдал хурц амтанд нь бид дуртай. Гэвч уг тарагны
хувьд Грекийг сонгох нь өөр олон шалтгаантай юм. Кальциар баялаг тул ясанд
сайн. Нэг удаагийн хэрэглээ нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын кальцийн хэрэгцээний
¼-ийг хангадаг. Энгийн тарагнаас тослоггүй Грек тараг нь хоёр дахин уураг
агуулдаг. Тослоггүй Грек тараг нь пробиотикоор баялаг ба ихэвчлэн эмэгтэйчүүдэд
илэрдэг гэдэсний синдромын шинж тэмдгийг арилгадаг. Хэдий баттай нотлогдоогүй ч
зарим мэргэжилтнүүд ялангуяа ханиадны улиралд пробиотик нь дархлааг сайжруулдаг
гэж үздэг.
Хэр хэмжээтэй хэрэглэх вэ? Өдөрт ядаж гурван удаа сүүн бүтээгдэхүүн идэж байх хэрэгтэй. Тослоггүй грек тараг бол сайн сонголт. Артерийн судас бөглөдөг гашуун өтгөн цөцгийний оронд грек таргийг сонгох нь эрүүл сонголт болно.

Оливын тос
Энэ
амтлаг тосгүйгээр ямар ч жагсаалт бүрэн болохгүй. Газар дундын тэнгисийн хоолны
үндсэн хэрэглээ болох Оливын тос зүрхэнд сайнаас гадна урт наслалтыг дэмждэг.
Үүнээс гадна тархинд ч мөн сайн болохыг олон судалгаагаар тогтоож байгаа.
Колумбийн их сургуулийн судалгаагаар Газар дундын тэнгисийн хоолоор хооллох нь
Алцхаймерийн өвчнөөс хамгаалаад зогсохгүй хурц бус оюун ухаанд тустай гэдгийг
тогтоосон. Ингээд дуусаагүй. Extra Virgin Оливын тосны найрлага нь зарим төрлийн хөхний хорт
хавдартай тэмцдэг болохыг тогтоосон. Хэрэглээндээ илүү ихийг багтаахыг хүсвэл
бусад тосны хэрэглээгээ оливын тосоор орлуулаарай: Талхан дээр цөцгийний оронд
түрхэж мөн өдөр тутам хийж иддэг хоолондоо наранцэцгийн тос бус оливын тосыг хэрэглээрэй.
Хэр хэмжээтэй хэрэглэх вэ? Өдөрт 2 цайны халбагыг хэрэглэснээр зүрхний өвчин тусах магадлалыг бууруулахаас гадна шаардлагатай аминдэмийг нөхдөг.
Хэр хэмжээтэй хэрэглэх вэ? Өдөрт 2 цайны халбагыг хэрэглэснээр зүрхний өвчин тусах магадлалыг бууруулахаас гадна шаардлагатай аминдэмийг нөхдөг.
Хар шоколад
Та
хайрласны төлөө таныг буцааж хайрладаг хүнс бол яах аргагүй хар шоколад.
Магадгүй та яагаад хэмээн гайхаж байж болно. Учир нь зүрхийг хамгаалдаг үл
исэлдүүлэгчүүдээр баялаг хар шоколад нь харвалт болон зүрхний өвчний эрсдлийг
бууруулдаг. Бат бөх ясанд маш чухал бодисууд болох магни, манган, цайр, зэс,
фосфор зэргээр тун баялаг. Мөн судалгаагаар хар шоколад нь арьсыг чийгшүүлж,
цусны даралтыг бууруулж, оюун санааг хурцалдаг гэдэг нь тогтоогдсон.
Хар шоколадтай холбоотой хөгжилтэй нэг баримтыг сонирхуулья. Энэ нь эмэгтэйчүүд бусад хүнснээс хангалттай авч чаддаггүй мэдрэхүйн таашаалыг зөвхөн шоколаднаас авдаг тухай билээ.
Хар шоколадтай холбоотой хөгжилтэй нэг баримтыг сонирхуулья. Энэ нь эмэгтэйчүүд бусад хүнснээс хангалттай авч чаддаггүй мэдрэхүйн таашаалыг зөвхөн шоколаднаас авдаг тухай билээ.
Хэр хэмжээтэй хэрэглэх вэ?: аливаа хүнс бүр өөрийн гэсэн давуу талтай ч
хэтрүүлж хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлдэг. Та хар шоколадыг өдөрт ердөө 7
граммийг идээрэй. Мөн ядаж 70%-ийн какоа агуулсан шоколадыг сонгохыг санал
болгоё.
Бүйлс самар /Almonds/
Уг
самар нь холестериний түвшинг багасгаж жингээ хасахад тусалдаг. Калори багатай
хооллолтондоо бүйлс самрыг нэмсэн хүмүүс жингээ хасахад мөн барихдаа илүү сайн
байдаг.
Ногоон цай
Энэхүү
ундаа нь хорт хавдар, зүрхний өвчинтэй тэмцэж сэтгэцийн олдмол өвчин, чихрийн
шижин, харвалт зэргээс урьдчилан сэргийлдэг. Яг ус шиг чийгшил өгдөг тул
ядаргаатай тэмцэхэд тусалдаг. Бонус: Өдөрт 4 аяга ногоон цай уухад та 80
калорийг нэмж шатаана.
Цэвэр сүү (тослоггүй эсвэл тослог
багатай)
Уураг,
кальци, Д витаминий /эмэгтэйчүүдэд ихэвчлэн дутагддаг тэжээл/ баялаг эх
сурвалж.
Үзэм
Эрч
хүч нэмэгдүүлдэг нүүрс ус агуулдаг мөн
ислэг, төмөр, С витаминаар баялаг амттан бол үзэм юм. Байгалийн гаралтай
чихэр их агуулдаг ч тэдний чөлөөт радикал /phytochemicals/ нь шүд хорхойтохоос
сэргийлдэг.
Чихэрлэг төмс
Хорт
хавдартай тэмцдэг үл исэлдүүлэгчээр баялаг чихэрлэг төмс нь эрч хүч нэмдэг
нүүрс усаас гадна ислэг, витаминууд, манган, калиг ихээр агуулдаг.
Киви жимс
Энэхүү
жимс нь амтат жүржээс илүү буюу 70 мг С витамин агуулдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн
нэг өдрийн С витамины хэрэглээнээс ердөө 5 мг дутуу юм. С витамин нүдний хараа,
зүрхний эрүүл мэндийг сайжруулж хорт хавдрын эрсдлийг бууруулдаг.
Хэрхэн хэрэглэх вэ?: Калиар баялаг жимсний салат хийхийн тулд
кивиг хальсалж зүсээд гадилтай холиорой. Кивиний хүчиллэг амт нь гадилын зөөлөн
амтыг нөхдөг. Эсвэл зүгээр л кивигээ таллаж хуваагаад халбага авахад уг жимс
өөрөө аяганд бэлэн болно.
Мөөг
Өөртөө
амт нь таалагдсан ямар ч төрлийн мөөг сонгож болно. Бүх төрлийн мөөг эрүүл
мэндэд сайн нөлөөтэй. Гэхдээ Пэнсилванягийн их сургуулийн судлаачид хамгийн
түгээмэл худалдаалагддаг кримини /жижиг бор/, Портобелло гэсэн хоёр төрлийн мөөг нь шош, улаан чинжүү,
луувангийн адил их хэмжээтэй үл исэлдүүлэгч агуулдаг болохыг тогтоосон.
Хэрхэн бэлтгэж идэх вэ?: Портобелло мөөгийн зүрхэнд ээлтэй оливын
багахан тосонд шарж бургерийн маханд хавчуулж эсвэл төрөл бүрийн өөр хоолтой
идэж болно. Эсвэл түүхий цагаан мөөгийг зүсээд хэрчсэн яншуй, нимбэгний жүүс,
оливын тостой холиод энгийн хоолны хачир хийж болно.
Бөөрөлзгөнө
Бөөрөлзгөний
гол найрлагад хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг үл исэлдүүлэгчийн нэг төрөл багтдаг. Ясны
эрдэсийн нягтшилыг нэмэгдүүлж яс хугарах эрсдэлийг багасгадаг К витамин мөн
бөөрөлзгөнөд их агуулагддаг. Нэг аяга
бөөрөлзгөнөд 8 грамм ислэг агуулагддаг. Бүдүүн гэдэсний хорт хавдар, хоол боловсруулах
эмгэг, зүрхний өвчнөөс хамгаалахад эмэгтэйчүүдэд өдөрт 25 грамм ислэг хэрэгтэй байдаг.
Хэрхэн бэлтгэж идэх вэ: Бууцай бөөрөлзгөний салатыг туршаад үзээрэй.
Хэрхэн бэлтгэж идэх вэ: Бууцай бөөрөлзгөний салатыг туршаад үзээрэй.
Навчит манжин
Бууцайнаас
уйдаж байна уу? Навчит манжингаар орлуулаад үзээрэй. Сэтгэхүйг дээшлүүлж
Алцхаймерийн өвчинтэй тэмцэхэд тустай тархинд маш сайн хүнс юм.
Навчит манжин мэт В витаминаар баялаг хүнс их хэрэглэхэд оюуны чадвар буурах эрсдлийг бууруулдаг гэдгийг судалгаагаар тогтоосон юм. Мөн тархийг хамгаалдаг гэх Е витамин, фолийн хүчил зэрэг шим тэжээлүүд навчит манжинд их агуулагддаг.
Хэрхэн бэлтгэж идэх вэ?: Хэрчээд бага зэргийн оливын тосонд шарна. Эсвэл нарийн хэрчээд шөлөнд эсвэл омлеттой идэж болно.

Тарвас
Нэг
аяга шүүслэг, чихэрлэг тарвасанд нэг шинэ улаан лоолинд агуулагддаг /7,8 мг/
ликопен /lycopene/ бодис хоёр дахин их агуулагддаг. Нэг аяга тутамд ердөө 40
калори агуулдаг ба А, С витаминыг зохистой эрүүл хэмжээгээр агуулдаг.
Хэрхэн бэлтгэж идэх вэ? Тарвасыг фета бяслаг, навчит ногоонуудтай хольж салат хийж болно. Зүссэн тарвас дээр чилийн нунтаг цацаж идэж болно.
Хэрхэн бэлтгэж идэх вэ? Тарвасыг фета бяслаг, навчит ногоонуудтай хольж салат хийж болно. Зүссэн тарвас дээр чилийн нунтаг цацаж идэж болно.
Хулууны үр
Хэрэв
таны дуртай хар шоколад сэтгэл санааг тань дээшлүүлдэг ч тослог, калориос нь
болж та дургүй байх тохиолдолд оронд нь атга дүүрэн хулууны үр идэж болох юм.
Шоколадтай адилаар хулууны үр нь сэтгэл санааг өргөдөг амин хүчлийн триптофан
гэдэг бодисоор баялаг байдаг.
Хэрхэн бэлтгэж идэх вэ? Хулууны үрийг уутаар нь худалдаж аваад салат болон шөлөнд хольж идэж болно. Эсвэл давслаагүй, түүхий үрийг аяган кекс хийхдээ жигнэхээсээ өмнө дээр нь цацаж болдог.
Хэрхэн бэлтгэж идэх вэ? Хулууны үрийг уутаар нь худалдаж аваад салат болон шөлөнд хольж идэж болно. Эсвэл давслаагүй, түүхий үрийг аяган кекс хийхдээ жигнэхээсээ өмнө дээр нь цацаж болдог.
Өндөг
Удаан
хугацаанд доогуур үнэлэгдэж ирсэн өндөг нь өндөр чанарын уураг, А, Д
витаминуудаар баялаг мөн ханасан тос бага агуулдаг гэх мэт олон ач тустай.
Сүүлийн үед тархины үйл ажиллагаанд чухал сайн гэж яригдах болсон choline
хэмээх өөхтэй ижил Б-ийн комплекс амин дэмийг мөн өндөг агуулдаг. Түүнээс гадна
эрүүл нүдэнд нэн чухал 2 төрлийн картотиноор баялаг.
Үхрийн мах
Үхрийн
өөхгүй маханд агуулагддаг цайр нь дархлааг сайжруулж, өндөр төмрийн агууламж нь ядаргаа болон төмөр
дутагдлаас үүсэх цус багадалттай тэмцдэг.
Кинва /Quinoa/
Уургийн
гайхалтай эх сурвалжаас гадна ясанд сайн эрдэсүүд болох зэс, фосфор, төмөр,
магни зэргээр баялаг юм. Мөн дээр нь сарын тэмдэг ирэхээс өмнөх хүндрэлийг
багасгадаг манганыг ихээр агуулдаг.
Кефир /Kefir/
Гэдэс
хэвлийд тань сайн ундаа гэж бодоорой. Кальци, уургаар баялаг энэхүү аагтай
ундаа нь хоол боловсруулалтанд сайн пробиотикийг агуулахаас гадна гэдэсний аливаа хүндрэл өвчнийг намжаадаг.
Мэшил /Lentils/
Эрч хүч өгөхөөс гадна уураг, ислэг, үл исэлдүүлэгчдийн эх сурвалж.
Бууцай
Энэхүү
ногоон навчин ургамал нь А, С, К витаминаар баялагаас гадна эрүүл нүдэнд нэн
чухал хэрэгцээтэй тэжээлийг агуулдаг.
Интоор
Хамгийн
их үл исэлдүүлэгч агуулдаг хүнсний нэг ба ой санамж алдах, зүрхний өвчин,
холестериний өндөр түвшин, чихрийн шижин зэрэгтэй тэмцдэг.
Шар буурцаг
Шар
буурцаг бол цагаан хоолны гайхалтай уургийн эх сурвалж юм. Натурал шар буурцган
хүнсийг дундаж хэмжээгээр хэрэглэвэл хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулж
цэвэршилтийн дараа ясыг бат бэх байлгадаг.
Улаан лооль
Ликопен
хэмээх умайн хүзүү, хөхний хорт хавдраас хамгаалдаг хүчтэй үл исэлдүүлэгчийг
хамгийн ихээр агуулдаг зүйл нь улаан лооль юм. Улаан лоолин дох ликопен нь яг
нарны хамгаалалттай адил нөлөөтэй ба тэднийг болгож идсэнээр арьсан дахь
нарнаас хамгаалагчийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлдэг. Мөн улаан лоолинд
агуулагддаг полифенол нь цусыг шингэлснээр зүрхэнд сайн нөлөөтэй. Илүү их ач
тусыг хүртэхийн тулд броклитой болгож идээрэй.