Нохой анхаарлаа сарниулахгүйгээр өгсөн үүрэг даалгаврыг өөрийн хэмжээнд
дээд зэргээр гүйцэтгэдэг. Энэ зан чанарыг хүмүүс амьдралдаа хэрэгжүүлж сурвал цаг
хугацааг хэмнэх олон талын ач холбогдолтой. Учир нь нэг төсөл, үүрэг даалгавар
дээр туйлбартай төвлөрж хийсэн хүн олон үүрэг даалгаврыг зэрэг хийх гэсэн
хүнээс илүү их цагийг хэмнэж, илүү их үр
дүнтэй ажиллдаг болохыг Станфордын их сургуулийн эрдэмтэд судалгаагаар
нотолжээ. Мөн электрон шуудан, интернетээр зугаалах гэх мэтчлэн олон зүйлд
анхаарлаа сарниулснаас болж ихээхэн цаг алддаг байна.
Дуг хийх

Өдөр болгон алх
Дөрвөн хөлтэй ч бай хоёр хөлтэй ч бай алхана гэдэг бол зүрхний үйл ажиллагааг
дэмжиж, илчлэг шатаахад хамгийн үр дүнтэй бөгөөд аюулгүй арга юм. Тогтмол
алхахад :
·
Сэтгэл
гутралаас сэргийлнэ, тэмцэнэ
·
Жин
хасагдана
·
2-р
хэлбэрийн чихрийн шижингийн эрсдлийг бууруулна
·
Хөхний
болон бүдүүн гэдэсний хавдраас сэргийлнэ
·
Ясыг
бэхжүүлнэ
·
Ухаан
санаа хурц сэргэлэн байлгана гэх мэт олон ач тустайг дурьдаад баршгүй.
Нөхөрсөг харилцаа
Хүн гэдэг бол нийгмийн амьтан. Тиймээс нөхөрлөл, нийгмийн харилцаа сайтай
байснаар танд өгөх эрүүл мэндийн ач тус хэмжээлшгүй. Австралийн эрдэмтэн,судлаачдын
урт хугацааны судалгааны дүнг сонирхуулъя. 1500 өндөр настанг 10 жилийн турш
даган судалгаа хийжээ. Олон найз нөхөдтэй өндөр настан нь цөөхөн найз нөхөдтэй
нэгнийг бодвол илүү урт насалсан гайхалтай тоо баримт байна.
Бид өөрсдийнхөө тэжээмэл амьтдаас суралцвал зохих “хичээл”-ийн нэг бол тухайн агшинд л амьдрах дадлыг
хэвшүүлэх явдал юм. Харвардын их сургуулийн “Тэнэмэл бодол-амьдралыг аз жаргалгүй
болгодог уу?” гэсэн нэртэй судалгаа явуулжээ. Тус сургуулийн сэтгэл судлаач нар
хүн аливаа ямар нэгэн зүйл хийж байхдаа тухайн хийж байгаа зүйлээс огт
хамааралгүй өөр ямар нэгэн зүйл бодох, хямрах, санаа зовдог хүмүүс нь илүү их
стресстэж өвчинд өртөмхий болдог гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл ажил
төлөвлөх, дурсан бодох зэргээр одоогийн хийж байгаа зүйлээс өөр зүйлийг
толгойдоо эргэлдүүлэх нь нь аз жаргалын
үнэлэмж гэгчийг бууруулах гол шалтгаан болно гэж үзжээ.
Урьдын бүтэлгүй явдлыг март
Өнгөрсөн баларсан бүтэмжгүй амьдралынхаа тухай бүү дурс, март. Хуучны уур
хилэн, атаархлыг хаяж чадвал таны сэтгэл сайхан уужирч чөлөөтэй амьсгалах
болно. Урьдын өнгөрсөн бүтэлгүй дурлал,
ажил, гомдоож уурлуулсан хэн нэгнийг үргэлж дотроо хадгалсан тэр уур хилэн чинь
уушигны ажиллагааг доголдуулдаг. Харин уучилж, уужим сэтгэлээр хандаж
сурвал цусны даралт тогтворжиж,
биемахбодь болоод сэтгэл санааны тайвшралыг мэдэрнэ.
Сүүлээ шарвагануулах
Тийм ээ, танд сүүл байхгүй. Гэхдээ баярласан үедээ сэтгэлийн
таашаалаа илэрхийлэхдээ нүүрэнд чинь инээмсэглэл тодорч, алхаа гишгээ
хөнгөрдөг. Судлаачид хүн эрүүл саруул
байх- баярлаж талархах энэ хоёрын хооронд асар том холбоос байгааг тогтоожээ.
“Талархалын сэтгүүл” хөтөлдөг хүн илүү зөв эерэг хандлагатай байдаг ба тэд илүү
их идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэгээс гадна бие махбодийн өвчин
шаналалд бага өртдөг болохыг нотолсон байна.
Сониуч бай
Муур тэжээдэг хүмүүс муур маань хэт сониуч зангаасаа болж аюулд өртөх эрсдэлтэй байдаг гэж ярьцгаадаг
гэнэ. Тэгвэл хүнд бол тийм биш ээ.
Сониуч хүн амьдралын илүү их идэвхитэй чиг хандалгатай байдаг. Судалгаагаар
сониуч хүний мэдлэг ,ур чадварын цар
хүрээ өргөжиж , хүсэл тэмүүлэл ихтэй болдог нь бие махбодийн эрүүл
мэндийн байдлыг сайнаар хангах үндэс болдог гэнэ.
“Тэнэг” бай

Хүрэлцэх
Биед хүрэх, үрэхийн ач тус юутай ч зүйрлэшгүй. Үүнийг Миамигийн анагаах
ухааны их сургуулийн эрдэмтэд өргөн хүрээг хамарсан судалгааны тайландаа
дурьдсан байна. Иллэг массажны эмчилгээ нь дархлааны системийг дэмжиж, өвчинг
намдааж тайвшруулахаас гадна архаг ужиг өвчин жишээ нь чихрийн шижин, гуурсан
хоолойн багтраа өвчний явцыг удаашруулах, бий болох дайралтыг багасгахад хүртэл нөлөөлдөг байна. Хайртай
хүний тань хүрэх, илэх нь бусад зүйл хүрэлцэх мэдрэмжээс юунаас ч илүү хүчирхэг
байх нь тодорхой. Жишээ нь цахилгаанд цохиулах гэсэн айдас аюулыг гэрлэсэн
эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх жижиг туршилт явуулсан байна. Тэд нөхөр нь гарыг
нь барихад айх аюул багасаж тайвширсан бол нөхрийн гар хүрээгүй эмэгтэйчүүдийн
айх айдас их байсан байна.
Цангах үедээ ус уу
Нохой их гүйж тоглосны дараа цангасан үедээ энержи ундааг ховдоглон
залгилаад байдаггүй. Тиймээс ихэнх хүмүүст ч гэсэн энэ энержи ундааны хэрэг
байхгүй. Жирийн нэг дасгал сургуулилтын үед ус л ууж байхыг зөвлөж байна. Энэ
нь шингэний дутагдалд орохоос сэргийлэх хамгийн зөв арга юм. Хүний биеийн ихэнх
хувийг ус эзэлдэг ба түүнийгээ нөхөх гэж ус ууснаар ямар ч илчлэг нэмэгдэхгүй. Түүнээс
гадна зөвхөн идэвхитэй дасгал хөдөлгөөний үед гэлтгүй халуун өдөр болон ердийнхөөс хэт их хөлөрсөн
үедээ байнга ус ууж байгаарай.
Загас ид
Ихэнх муур таваг дүүрэн хоолоо ганц тунагаар солиход бэлэн гэдэгт итгэлтэй
байна. Таны хоолны дэглэмд загас тогтмол
орсон байхад гэмгүй. Салмон, туна, болон бусад тослог загас нь омега-3 гэсэн
зүрхэнд сайн тосон хүчил агуулагдаж байдаг ба энэ нь цусны даралт ихсэх болон
үе мөчний үрэвсэлт өвчингийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой байдаг.
Нэмж хэлэхэд нэгэн их сургуулийн судалгаагаар долоо хоногт дор хаяж нэг удаа
загас хэрэглэдэг хүмүүс Алзхеймерийн өвчнөөр
өвдөх эрсдэл 60%-иар буурдаг гэсэн судалгаа гарчээ.
Хэрвээ та хэн нэгэнд хайртай бол
түүнийгээ илэрхийл
Нохой өөртэй чинь ширүүн тоглодоггүй биз дээ, энэ нь танд хайртайгаа илэрхийлж
байгаа аргуудын зөвхөн нэг нь. Харилцаагаа
улам бататгах, сайжруулах аргаа олохгүй байгаа хүмүүст энэ нь хамгийн зөв
“хичээл” болно.
Зөвхөн хүүхэд болон муужгай нар тоглож хөгжилдөн наадах ёстой гэж үү. Энэ талаар эрдэмтэн судлаач Stuart
Brown судалгааны бүтээлдээ хүний наад захын хэрэглээ бол унтах, идэх, тоглох гэж үзжээ. Тоглох нь
ухаан бодол санааг сайжруулаад зогсохгүй илүү бүтээлч, асуудал шийдэх чадварыг
сайжруулж, нийгмийн харилцаанд дэвшил гаргадаг зэрэг олон ач тустайг дурьджээ.
Тиймээс цаг гарган өөрийгөө хөгжөөж тоглон наадаарай гэж зөвлөх байна.
Байгалийн сайханд зугаал
Уул модон дотор алхан тэнүүчлэх дуртай нохойны зуршилд бид талархах ёстой. Энэ нь
мэдээж хүн болон нохойны эрүүл мэндэд ач тусаа өгөх нь гарцаагүй. Гадуур алхах
нь хүч тамирыг нэмэгдүүлээд зогсохгүй, амин дэм Д-гийн түвшинг өсгөж түүгээр ч
барахгүй стрессийг багасгана. Хүүхдүүдийн хувьд холын хараа сайжирч, анхаарлаа
сайн төвлөрүүлж чаддаг болно.
Өөрийгөө гоёход цаг гарга
Муур үргэлж өөрийнхөө “гоо үзэмж”-индээ анхаардаг талаар бид ярьцгаадаг.
Зөвхөн гоо үзэмж гэж ярьж байгаа боловч өөрийгөө элдэв нянгаас хамгаалах давхар
давхар шалтгааны улмаас өдөр болгон нүүр биеэ цэвэрлэдэг байна. Хүн ч гэсэн усанд
орох, шүдээ угаах зэрэг тодорхой ариун цэврийн наад захын хэрэглээнээс гадна
өөрийнхөө гадаад үзэмжиндээ анхаарна гэдэг бол таны амьдралд эерэг нөлөө
үзүүлэх нь гарцаагүй юм. Өөрийн хувийн ариун цэврийг сайтар сахих нь өөрийгөө
үнэлэх, бусад тань өөрийг тань үнэлэх, ажил мэргэжилдээ ахиц дэвшил гаргах
суурь болдог байна.
Биеийн хэлэмжийг мэдэр

Үе үе суниа
Суниаж биеийнхээ хөшүүнийг үе үе гаргах нь бие махбодийг уян хатан
байлгадаг нь эрүүл мэндийн хувьд өгөх ач
тус ингээд зогсохгүй юм. Сайн дурынханыг хамруулсан 10 долоо хоногийн
судалгаагаар ер суниадаггүй хүмүүс байнга
сунгалтын дасгал хийдэг хүмүүстэй
харьцуулахад биемахбодийн гайхалтай өөрчлөлт ажиглагдсан байна. Суниах,
сунгалтын дасгал хийх нь уян хатан байдлыг сайжруулахаас гадна булчингийн өсөлт
хөгжлийг хангаж хүчирхэг болгох, тэсвэрлэх чадварыг уртасгадаг. Хэдийгээр
судалгаа нь өргөн хүрээг хамарсан далайцтай биш боловч хүний бие хөдөлгөөнгүй
байж байгаад суниаж сунгалт хийхэд хичнээн тааламжтай мэдрэмж төрдөг нь
тодорхой билээ. Судалгааны гол утга нь эрүүл мэндийн хувьд сунгалтын дасгал хийснээрээ
хүч тамирын дасгал хийснээс илүү ач тустай гэдгийг харуулахыг зорьжээ.
Биологийн цаг
Тэжээмэл амьтад хэдийгээр ням гариг эсвэл даваа гариг гэж хэлж мэдэхгүй ч түүний
амьдрал өдөртөө тогтсон цаг хуваарийн дагуу л явагддаг, түүндээ ч дуртай
байдаг. Ингэснээрээ нохой муур “стресс”-тдэггүй, өвддөггүй. Хүн ч гэсэн сэтгэл
ханамжтай чанартай нойр авахын тулд тогтмол
цагт унтаж, сэрэх биологийн цагаа тохируулах нь чухал юм. Тиймээс усанд
орох, хувцаслах, идэх зэрэг тогтсон цагтай болсноороо нойрныхоо чанарыг сайжруулна.
No comments:
Post a Comment