Бөөрөнд чулуу үүсэх нь хоолны дэглэм болон бидний өдөр
тутмын амьдралын хэв маягтай салшгүй холбоотой байдаг. Хэрвээ та эрүүл, зөв
хооллож чадвал уг эмгэгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Тиймээс бөөрөнд
ямар хоол хүнс ач тусаа өгдөг, мөн хор хөнөөл учруулдаг талаар дараах
мэдээллийг хүргэж байна.
·
Ус их уух. Эмч тодорхой
шалтгааны улмаас ус уухыг хязгаарлаагүй бол бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх
хамгийн шилдэг арга нь өдөрт 8-10 аяга ус уух явдал юм. Ингэж ууснаар таны шээс
цайвар шар, эсвэл ус шиг өнгөтэй байх болно. Одоогийн ууж байгаа усныхаа
хэмжээг өдөрт бага багаар, жишээ нь өдөрт нэг аягаар илүү их ууж, бие
махбодидоо дасгах хэрэгтэй. Хэрвээ хангалттай шингэн уусан бол шээс цайвар шар
эсвэл ус шиг тунгалаг байна. Харин бараан шар, гүн шар байх юм бол хангалттай
шингэн уугаагүй байна гэсэн үг юм. Анхааруулахад элэг, зүрхний болон бөөрний
өөр бусад өөрчлөлтэй өөрөөр хэлбэл шингэний ямар нэгэн хязгаарлалтай хүн эмчийн
заавар зөвлөгөөгөөр уух ёстой.
·
Хэрвээ кальцийн илүүдлийн улмаас чулуу үүссэн бол дараах
зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
- Давсны
хэрэглээг багасгах. Үүнээс сэргийлэх гол арга нь бэлэн боловсруулсан
бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийж, гадуур хооллох тоогоо
багасгах явдал юм.
·
Өдөрт хэр зэрэг кальци авахаа эмчтэйгээ зөвлөлдөж, кальцийг
амин дэм, нэмэлт бүтээгдэхүүнээс авахаас татгалзаарай. Кальцийг аль болох байгалийн
гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс авахыг танд зөвлөж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн
нь кальциар баялаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тийм
учраас хоол хүнсэндээ сүү, тараг, аарцыг өргөн хэрэглэж заншаарай.
·
Хэрвээ оксалат төрлийн бөөрний чулуутай бол энэ төрлийн
бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаарай. Жишээ нь ногоон навчит төрлийн
хүнсний бүтээгдэхүүн болох бууцай, шанцай, мөн бүх төрлийн самар, шоколадны хэрэглээг
багасгах шаардлагатай.
Түүнээс гадна:
·
Хоолны дэглэмээ
өөрчил.
Ямар шалтгааны улмаас бөөрөнд чулуу үүссэнээс хамааран
хоолны дэглэмээ өөрчилснөөр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Тиймээс
бөөрний чулуунд шинжилгээ хийх олон талын ач холбогдолтой. Эмч урьд нь чулуу
үүссэн нөхцөлийг харгалзан үзэж тодорхой хоолны бүлгийн хязгаарлалт хийхийг зөвлөнө.
·
Сайтар зохицуулсан
хоолны дэглэм. Амьтны гаралтай уургийг тохирох хэмжээгээр авах ёстой.
Учир нь амьтны гаралтай уургийн хэт их хэрэглээ нь бөөрөнд чулуу үүсэх нөхцлийг
бүрдүүлдэг. Дээр дурьдсан оксалат төрлийн ногоон навчит бүхий ургамлын хэрэглээ
өндөртэй бол бас бөөрөнд чулуу үүсгэдэг. Тийм учраас зөв, сайтар зохицуулсан
хоолны дэглэм нь бөөр эрүүл байхын уг үндэс юм.
·
Эслэгийн
хэрэглээг ихэсгэх. Эслэг ихээр асгуулсан хүнсний
бүтээгдэхүүнд хивэг, бор гурил,
арвай, бүхэл үрийн талх, байцаа, лууван зэрэг хамаарна.
·
Усан үзэмний
шүүснээс зайлсхий
·
Нимбэгтэй ундааг
сонгохдоо жинхэнэ нимбэгээр хийснийг нь сонго. Хуурай
хэлбэрийн амт орлуулагч нь маш их хэмжээний хүчил агуулж байдаг тул чулуу
үүсгэх эрсдэлтэй.
·
Амин дэм,
хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхдээ заавал эмчтэй зөвлөлдөхийг сануулж
байна. Эмч магадгүй загасны элэгний тос болон кальцийн нэмэлт
бүтээгдхүүнийг хязгаарлахыг зөвлөж болох юм. Түүнээс гадна санаатай болон
санаандгүй байдлаар амин дэм С, Д-г өдөр тутмын зохих тунгаас бүү хэтрүүлээрэй.
No comments:
Post a Comment