Tuesday, April 9, 2013

Нярай хүүхдийг усанд оруулахдаа юун дээр анхаарах шаардлагатай вэ?


Усанд орох агшин бол хөгжилтэй бөгөөд хүүхэдтэйгээ өнгөрөөх онцгой цаг байдаг билээ. Мөн энэ нь анхаарал сэрэмжтэй байх үе юм. Хүүхдийн усанд ордог сав буюу түмпэн, алчуур, саван бүгд тусдаа байна. Нярайг өөрийнх нь түмпэнд угаана. Хүүхдийг өдөр бүр угаагаад байвал уснаас айхгүй, эвгүйцэхгүй болдог. Хүүхдийн арьсыг өдөр бүр угаадаг бол нурах гэдэг аюул тулгардаггүй. Нярай хүүхдийг усанд оруулахад анхаарах зөвлөмжийг мэдэж авснаар таны бяцхан үр усанд орохдоо аюулгүй, таатай байж чадна.

  • Хамгийн эхний чухал дүрэм бол: Хэзээ ч бүр хэзээ ч хүүхдээ хараа хяналтгүй нэг минут ч орхиж болохгүй. Хүүхэд 2,5 см гүн усанд ч живж болдог. Тиймээс бүх хэрэгсэл /саван, алчуур, цэвэр живх, цэвэр хувцас гэх мэт/-ээ цуглуулж хажуудаа тавиарай.  Хүүхдээ усанд байхад нь нэг гараараа байнга барьж байх хэрэгтэй. Хэрэв хонх эсвэл утас дуугарч та хариулах шаардлагатай бол хүүхдээ алчууранд хурдан ороож цуг авч яваарай.
  • Угаалгын өрөөний дулааныг хангалттай халуун байлгах хэрэгтэй.  / ойролцоогоор 24 градус/. Нялх хүүхэд маш хурдан даардаг.
  • Ус гоожиж байхад хүүхдээ усан онгоцонд оруулж болохгүй. /Усны температур огцом өөрчлөгдөж эсвэл ус хэт гүн болох аюултай/
  • Гэр бүлийн усан онгоцыг аюулгүй болгох: Усан онгоц маш гулгамтгай тул зориулалтын резинэн дэвсгэр авч тавиарай. Хүүхдийг тань толгойгоо хүчтэй цохихоос гоожуурын зөөлөвчөн бүрхүүл хамгаална. Мөн гүйдэг шүршүүрийн шилэн хаалга аюулгүй шилээр хийгдсэн эсэхийг нягталж шалгаарай.  
  • Ус нь ороход тохиромжтой халуун эсэхийг шалгаарай /хэт халуун эсэхийг шалгахын тулд бугуй эсвэл тохойн дотор талаар дүрж үзээрэй/. Хөлд орж буй болон нялх хүүхдүүд таны бодож байгаагаас бүлээн усанд орох дуртай байдаг.
  • Нялх хүүхдэд бол усан онгоцыг 5-10 см усаар дүүргээрэй.
  • Сууж чаддаг болсон хүүхдүүдэд усан онгоцны сандал танд тус болно. Гэвч үүнийг аюулгүй гэж найдаж болохгүй. Нялх хүүхэд хажуу тийш хальтирч унаж эсвэл сандал дор орж болох тул хүүхдээ байнга харж, барьж байх хэрэгтэй.
  • Хүүхэддээ усан онгоцонд зогсохгүй байхыг сургаарай.
  • Хэрэв та хүсвэл бөгс болон арьсны нугалааг сайтар угаасан л бол хүүхдээ дан усанд угааж болно. Саван, шампунь нь хүүхдийн арьсыг хуурайшуулж тууралт үүсгэж болзошгүй. Хэрвээ та саван хэрэглэх бол хүүхдэд зориулсан зөөлнийг нь сонгож багаар хэрэглээрэй. Савантай усанд хүүхдээ хэт удаан байлгахаас сэргийлэхийн тулд дан усанд эхэлж тоглоод хамгийн сүүлд саван шампунийг хэрэглээрэй.  
  • Ванны хөөс бүү хэрэглээрэй. Энэ нь шээсний сувагт нөлөөлж улмаар шээсний сувгийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг.
  • Ус халаагчаа 48 градусын халуунд тохируулаарай. 60 хэмийн халуунтай усанд хүүхэд гуравдугаар зэргийн түлэгдэл болоход ердөө гуравхан секунд хангалттай. Олон ус халаагчид үйлдвэрээсээ 60 хэмийн халуунтай тохируулагдсан байдаг
  • Хүүхдээ угаалтуурын бариулд хүргэж болохгүй. Одоо тэд үүнийг хөдөлгөж чадахгүй ч гэсэн яваандаа хөдөлгөдөг болтлоо хүчтэй болох ба ноцтой гэмтэл үүсэх аюултай. /Угаалтуурын бариул руу хүүхдийн нурууг харуулж угаалгаа хийж болох юм./  
  • Цахилгаан хэрэгслүүд /үсний сэнс, индүү гэх мэт/ -ийг усны онгоцоос хол байлгаарай.
Танд “Алхам алхмаар” зааврыг санал болгоё, хэрэг болж магадгүй:
·         Хүүхдээ өвдөг дээрээ тавиад сольдог дэвсгэр дээр хэвтүүлнэ. Бүх хувцсыг нь тайлж живх, дотуур цамцтай нь үлдээж алчууранд орооно.
·         Хөвөнгөө усанд норгоод /хэт нойтон болгож болохгүй/ хамрын гадна талаас эхлээд нүдийг тойруулж зөөлөн арчина. Нүд тус бүрт шинэ хөвөн ашиглаарай. Ингэснээр нэг нүднээс нөгөөд нь аливаа өвчин, халдвар тараахгүй.
  • Хүүхдийн чихний орчмыг цэвэрлэхдээ шинэ хөвөн ашиглаарай. Гэхдээ чихний дотор талыг цэвэрлэхгүй. Чихний дотор талыг цэвэрлэхдээ хэзээ ч хөвөнтэй чих цэвэрлэгч ашиглаж болохгүй. Хүүхний нүүрний үлдсэн хэсэг, хүзүү, гарыг адил аргаар цэвэрлэж алчуураар зөөлөн арчиж хатаана.
  • Живхийг нь тайлж шинэ хөвөн болон бүлээн усаар хүүхдийн бөгс, эрхтний хэсгийг цэвэрлэнэ. Арьсны нугалааг оролцуулан маш болгоомжтой хатааж цэвэр живх хийгээрэй.  
  • Хэрвээ та хүүхдээ угаах туршдаа ярих юм бол тэднийг тайвширхад нь тустай байдаг. Тэд таны хоолойг хэр их сонсоно төдий чинээ сонсох дадал нь нэмэгдэх ба хэлж байгаа зүйлийг тань ойлгож эхлэх болно. 
Дулааныг нь шалгах
Хүйтэн усыг нь байнга эхэлж хийх ба халуун усыг сүүлд нь хийж сайтар хутгана. Халуун хэмжигчээр эсвэл тохой эсвэл бугуйн дотор талаараа шалгаж болно. Ус 36-37 хэмийн дулаантай байхад болно.
Усанд оруулахдаа: Нялх хүүхэд долоо хоногт 2-3 удаа л усан ороход хангалттай. Гэхдээ хэрэв хүүхэд тань үнэхээр дуртай бол өдөр бүр усанд оруулсан ч болно. Хүүхдээ сэрүүн, сэтгэл хангалуун байхад нь усанд оруулаарай. Өрөөний дулааныг нэмэгдүүлж, бүгдийг урьдчилан бэлдээрэй. Савтай бүлээн ус, алчуур, хөвөн, шинэ живх мөн шаардлагатай бол цэвэр хувцас зэргийг бэлдэх хэрэгтэй. Та хүүхдээ өдөр бүр усанд оруулмааргүй байвал нүүр, хүзүү, гар, бөгсөн хэсгийг маш болгоомжтой өдөр бүр угаах хэрэгтэй. Үүнийг “толгой ба сүүл” гэж нэрлэдэг. Хүүхэд төрсний дараах эхний хэдэн сард хүүхдийн усан онгоц хэрэглэвэл амар байх боловч том усан онгоцонд шууд оруулахаар шийдвэл тусгай зориулалтын хүүхдийн усан онгоцон дахь сандал гэх мэт ашиглах эсвэл түүнтэй цуг усанд орвол тань амар байх болно. 
 Яг хооллосны дараа эсвэл өлссөн, ядарсан үед нь усанд бүү оруулаарай. Өрөөг халуун болгох хэрэгтэй. Хэрэгтэй бүх зүйлээ гартаа ойр байрлуулаарай: халуун устай хүүхдийн усан онгоц эсвэл угаалгын түмпэн, хоёр алчуур, хүүхдийн угаалгын шингэн /хүүхэд тань хэт хуурай арьстай биш бол/  цэвэр живх, цэвэр хувцас, хөвөн. Үсийг нь угаах бол та усан онгоцонд оруулахаасаа өмнө угаагаарай. Түүнийг алчууранд ороолттой нь тэврээд хөлийг нь гаран завсраа тэврэн усан онгоцон дээгүүр дээш нь харуулж тэврээд угаана. Сул гараараа толгойг нь усаар норгож хүүхдийн шампунь түрхэнэ. Цэвэр усаар толгойг зайлаад хуурай зөөлөн алчуураар толгойг арчиж хатаагаарай. Хүүхдийг алчуураас нь гаргаж усан онгоцонд өргөж оруулна. /Усны дулааныг дахин шалгана/. Нэг гараараа гар биеийг нь чанга тэвэрснээр түүний толгой нурууг түшиж өгнө. Нөгөө гараараа түүнийг угаана. Нялх хүүхдүүд тийм ч их бохирддоггүй тул их угаалга шаардлагагүй. Угааж дуусаад хүүхдийг өвдгөн дээрх алчууран дээрээ тавиад ороож хатаана.

  • Ус халуун биш бүлээн байх хэрэгтэй. Бугуй эсвэл тохойгоороо шалгаж халуун хэсэг үлдээхгүйн тулд сайтар хутгаарай.
  • Өвдгөн дээрээ хүүхдээ барьж нүүрийг нь цэвэрлэнэ.
  • Дараа нь хүүхдэд зориулсан шингэн саван эсвэл шампунь, цэвэр усаар үсийг нь угаана. Барингаа маш болгоомжтой усаар зайлна.
  • Үсийг нь зөөлнөөр хатаасны дараа живхийг нь авч цэвэрлэнэ.
  • Хүүхдээ түмпэн рүү зөөлөн доошлуулж эсвэл усан онгоцонд нэг гараараа толгой мөр гарыг түшиж барин оруулна.
  • Хүүхдийн толгойг усанд хүргэж болохгүй. Нөгөө гараараа усыг үсэргэлгүй хүүхдийг угаана.
  • Хүүхдээ уснаас гарган биеийг нь хатахдаа арьсны нугалаануудыг онцгой анхаар.
  • Энэ үед хүүхдэд тос, кремээс (усан крем биш) массаж хийж өгөхөд тун тохиромжтой.  Зарим хүүхэд харшил өгч болох тул газрын тосны хольцтой тос бүү ашиглаарай. Ихэнх хүүхэд массаж хийлгэх тун дуртай ба тэднийг тайвшируулж унтахад нь тусалдаг байна. Таны болон хүүхдийн тань гар аль аль нь гулгамтгай болж болзошгүй тул  хүүхдээ газар зөөлөн алчууран дээр хэвтүүлбэл зүгээр.   
  • Хэрэв хүүхэд тань усанд орохоос айж уйлаад байвал цуг ороод үзээрэй. Ус хэт халуун биш эсэхийг шалгаарай. Усан онгоцонд таныг орж гарч байхад хэн нэгэн таны хүүхдийг барьж байвал амар байх болно. 


No comments:

Post a Comment