Гэр бүлд шинэ хүн мэндлэх тухай баярт мэдээ аз жаргал
мэдрүүлэхийн зэрэгцээ эрчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ. Удахгүй амаржих
гэж байгаа гэргийд тань халамж анхаарал, тусламж дэмжлэг урьд урьдхаасаа илүү
хэрэгтэй болно. Эхнэр тань эсэн мэнд амаржиж, эрүүл хүүхэд төрүүлэхэд эрчүүдийн
оролцоо хамгийн чухал байдгийг санаарай.
ЖИРЭМСЭН
ЭХНЭРТЭЭ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?
1. Жирэмсний хяналт
·
Гэргийгээ жирэмсний
хяналтад эрт оруулаарай. Ингэснээр гэргийд чинь ямар нэг хавсарсан эмгэг байвал
эрт оношлуулж, жирэмсний явцад хүндрэл гарч, амь насанд нь аюул учруулах
эрсдлээс урьдчилан сэргийлж чадна.
·
Эхнэрээ эмчид үзүүлэхэд
нь хамт явж, зөвлөгөө авснаар та өөртөө мэдлэг хуримтлуулахаас гадна гэргийдээ
сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, туслах чадвартай болно.
2. Асаргаа,
сувилгаа
·
Та жирэмсэн үеийн
асаргаа, сувилгааны талаар мэдлэгтэй болоорой. Жирэмсний үед илэрдэг бөөлжис
цутгах, ядрах, зан ааш өөрчлөгдөх, уйламтгай, гомдомтгой болох, сэтгэлээр унах,
айдас төрөх зэрэг өөрчлөлт гарсан үед гэргийгээ ойлгож, асарч сувилах нь та хоёрын
харилцааг улам дотно болгоно.
·
Тамхи татахаа зогсоох,
хурц үнэртэй зүйлс хэрэглэхээс татгалзах, гэр орондоо байнга цэвэр агаар
оруулах зэргээр амьдралын хэв маяг, хооллолт, ажил амралтын дэглэмээ өөрчлөөрэй.
3. Хооллолт
·
Эхнэр чинь зөв хооллож
байвал эрүүл хүүхэд төрүүлэх гол нөхцөл тэр болно. Тиймээс олон нэр төрлийн
хоол хүнсийг хангалттай хэмжээгээр хэрэглэхийг зөвлөөрэй.
·
Чанар сайтай, тэжээллэг,
олон төрлийн
витамин, эрдэс болон бусад хэрэгцээт бодисыг
агуулсан хүнс хэрэглүүлэхийг хичээгээрэй.
·
Гэргийн тань биеийн жин
сард 1.0 кг-аас багагүй нэмэгдэх ёстойг анхаараарай.
4. Дасгал хөдөлгөөн
·
Жирэмсэн үед тохирсон
дасгал хөдөлгөөн хийж байх нь эх, ургийн биеийн байдалд чухал бөгөөд биеийн
жингийн хэвийн өсөлтийг дэмжихэд тусална. Мөн жирэмсэн эмэгтэйн амьсгалын зөв
хуваарилалтыг дэмжиж, урагт очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ
жирэмсэн үед үүсэж болох сэтгэл гутралаас сэргийлдэг.
5. Эмчид яаралтай хандах
·
Гэргийн чинь толгой
эргэх, өвдөх, биеийн жин нь хэт нэмэгдэх, хавагнах эсвэл жин нь нэмэгдэхээ
болих, үтрээнээс цус, цусархаг ялгадас гарах, хүүхдийн хөдөлгөөн багасах
зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай
үзүүлээрэй.
ТӨРӨХ ҮЕД ТАНЫ ХАЙР ХАЛАМЖ
ХАМГААС ЧУХАЛ
·
Аймаг, сумын эмнэлгийн
дэргэдэх “Эхийн амрах байр”-аар үйлчлүүлээрэй. Хот суурингаас алслагдсан газар нүүдлийн хэв маягаар
амьдарч буй жирэмсэн эхчүүд төрөхөөс өмнө эмчийн зөвлөсөн хугацаанд амрах байранд очиж, эмчийн хяналтанд байх нь чухал.
·
Та эхнэрээ төрөх үед нь
хамт байснаар өвдөлтийг даван туулахад нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, элдэв
хүндрэл гарахаас сэргийлж чадна. Иймээс та төрөх үед нь гэргийдээ хэрхэн туслах
талаар эмчээс урьдчилан зөвлөгөө авч бэлтгээрэй.
·
Гэргийгээ биеэ суллах,
амьсгалаа зохицуулах, биеэ эвтэйхэн байрлалд байлгахад нь туслаарай.
ТӨРСНИЙ ДАРАА Ч ХАЛАМЖ АНХААРЛАА БҮҮ
СУЛРУУЛААРАЙ
·
Эхнэрээ амаржсаны дараа үргэлж
хамт байж, бие сэтгэлийн хувьд тайван байлгаж, сайн амрааж байх нь чухал.
·
Биеийн байдлыг нь
ажиглаж, сэтгэлийг нь зовоож буй зүйл байгаа эсэхийг асууж, илэн далангүй
ярилцаарай. Түүнчлэн эхнэрээ бүх талаар дэмжиж туслах нь төрсний дараах үе
хэвийн явагдахад сайн нөлөө үзүүлдэг.
·
Эхийн сүү хүүхдэд нэн хэрэгцээтэй
шим тэжээл агуулж, өвчнөөс хамгаалах дархлаа сэргээх бодисоор баялаг байдаг. Эхийн
сүүг ямар ч бүтээгдэхүүн орлож чадахгүй. Тиймээс хүүхдээ хөхөөр хооллохыг
эхнэртээ зөвлөөрэй.
·
Төрсний дараа гэргийн
тань бие ядрангуй, биеийн эсэргүүцэл суларсан, умайн дотор талд шарх үүссэн
байдаг тул сайн асарч сувилан, халдвар орохоос сэргийлж, сэтгэл санаагаар үргэлж
өөдрөг байлгахыг хичээгээрэй.
No comments:
Post a Comment