Friday, April 5, 2013

БҮСГҮЙЧҮҮДИЙГ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ ЗӨВЛӨГӨӨ


                             
1.            Та хостойгоо халуухан хэвээр байхыг хүсч байвал хайр энхрийлэл, янаглал хамгийн чухал. Эдгээр нь яг л машиныг эвдрэлгүй явуулахын тулд тогтмол хийдэг арчилгаа шиг зүйл. Хамгийн анх түүний сэтгэлийг булаахын тулд хийж байсан бүх романтик зүйлээ санаж байна уу? Одоо ч гэсэн боломжтой бол өдөр бүр тэр зүйлүүдээ хийж байгаарай. 

                  Хэрэв та түүнд анхаарал тавьдаг гэдгээ байнга мэдрүүлж түүнд хэрэгтэй хайр энэрлийг нь үзүүлж байвал тэр таны сексийн саналыг нээлттэй уриалгахан хүлээж авна. Ингэснээр тэр оюун санаагаа танд нээлттэй байлгана. Хайр дурлал бол та хайртай хүндээ түүнийг маш их анхаардаг гэдгийг мэдрүүлэхээс, бүр жижиг зүйлст хүртэл анхаарал хандуулахыг хэлнэ. Зүгээр л “сайн уу” гэж хэлэхийн тулд түүн рүү залгаарай. Та нэг зүйлийг олж хараад түүний тухай бодсон бол ямар ч шалтгаангүйгээр ху далдаж авч хайртдаа бэлэглээрэй. Бэлэгний үнэд биш түүнийг бэлэглэх сэтгэл нь хамгийн чухал. Хамгийн жижигхэн цэцэг ч байсан хамаагүй тэднийг баярлуулах болно. 

2.                             Түүнийг олж чадахаар газарт нь захиа эсвэл цаас үлдээвэл ямар вэ?     
                       
                     Зөвхөн та хоёр явах тусгай аялал төлөвлөх эсвэл хүүхэд асрагч хөлсөлж хайртыгаа кинонд урьж болох юм. Мөн түүнд зориулсан онцгой хоол өөрийн гараар хийж өгч болно. Хэрэв та хоол хийж чадахгүй бол долоо хоног бүр болзооны өдөр төлөвлөж романтик ресторанд хоол идэж болно. Гэрлэлтийн дараа ч гэсэн галыг унтраахгүйн тулд дөлийг нь бадрааж байх хэрэгтэй гэдгийг санах нь маш чухал байдаг. Насан туршдаа амьдарсан хамгийн жаргалтай гэр бүлүүд хайр дурлалаа хадгалж үлдэж чадсан хосууд байдаг. Та түүний зүрх сэтгэлийг эзэмдсэнийхээ дараа хайр энхрийлэл романтик байдлаа мартаж болохгүй. Ийм зүйлээс шалтгаалж эмэгтэйчүүдийн хувьд гэрлэлтийн дараа секс бол уйтгартай нэг үүрэг болж хувирдаг. Ихэнх эрчүүд сексийг маш их хүсч, энэ нь амьдралын чухал хэрэгцээ болсон байдаг билээ? Харин эмэгтэйчүүдийн хувьд яг үүнтэй адилаар хүсдэг зүйл нь хайр дурлал, энхрийлэл байдаг. Та түүний тухай боддог гэж мэдэгдэх юу ч байсан гэсэн тэдний зүрхийг уяраадаг. Тэдний хувьд хайр, романс болон дотно харилцаа зэрэгцээ явдаг. Жинхэнэ хайранд илэрдэг сэтгэл хөдлөл, оюун санааны холбоо ихэнх эмэгтэйчүүдэд хэрэгтэй байдаг учир тэд секс хийхийн оронд хайр үйлдэх гэж хэлэхийг илүүд үздэг. Хэрвээ та халуухан сексийг илүү их хүсч байвал хайртай хүндээ илүү их хайр энэрлийг өгөх хэрэгтэй. Сексийн ямар нэг зүйл хүсэлгүйгээр өдөр бүр түүнийг зөөлнөөр оон удаа үнсч, тэвэрч, хүрч энхрийлэл үзүүлж байх хэрэгтэй. Хэлж буй үгэндээ зөөлөн байдал, сайхан сэтгэлийг шингээхийг бас мартаж болохгүй.
3.                                 Эмэгтэйчүүдийн сэрэл хөдлөхөд тодорхой хугацаа шаардагддаг. Таны романтик хичээл зүтгэл үр дүнгээ өгөх ба хайртай хүн тань секст бэлэн болох болно. Хэрвээ тэднээс эрчүүдэд сексийн ямар зөвлөгөө өгөх вэ гэж асуувал “Тэдэнд УДААН гэж хэлээрэй” гэх болно. Сексийг удаан тачаангуй бүжиг гэж төсөөл. /Дашрамд удаан бүжиг нь сексийн гайхалтай өрнөл хэсэг байж болдог/. Зөөлөн мөн өдөөлттэй байх хэрэгтэй. Түүний бүх биеийг нээж илрүүл. Нээж илрүүлсэн зүйлдээ та хоёр хоёул гайхаж магадгүй юм. Зөөлөн нинжин байхын зэрэгцээ түүнийг хэзээ ч явуулахыг хүсэхгүй байгаа мэт чанга тэвэр. Удаан гайхалтай үнсэлтийг түүнд харамгүй өг. Гэрлэсний дараа эрчүүд хангалттай үнсдэггүй гэж эмэгтэйчүүд ихэвчлэн гомдоллодог. Таны хийж буй зүйлс бол түүний хувьд халаалт юм. Та гарааждаа хөдөлгөлгүй долоо хонуулсан Фераригаа шууд асаагаад цагт 100 мил хүртэл хурдтай явж чадахгүй биз дээ? Эрчүүд ердөө хоёрхон минутанд л маш хурдан сэрэл хөдөлж чаддаг бол эмэгтэйчүүдэд дор хаяж 22 минут шаардлагатай байдаг. Сексийн дараа шууд эргэж хараад унтаж болохгүй. Эмэгтэйчүүд үүнийг үзэн яддаг. Эмэгтэйчүүдэд сексийн дараа тэврэлт, шивнээ яриа хэрэгтэй байдаг тул ядаж хэдэн минут сэрүүн байгаарай. Аль эсвэл арай дээр хувилбар бол түүнийг гартаа тэвэрч унтах эсвэл давхралдсан халбага мэт араас нь тэвэрч унтаж болно. Тэдэнд хэрэгтэй хугацааг нь олгох юм бол тэд олон удаа тавих чадвартай байдаг. Өдөр бүр бие биендээ цаг гаргаж байх хэрэгтэй. Учир нь эрүүл харилцаа бол та хоёрын гол үнэт зүйл байх ёстой.
4.                              Ярих нь эмэгтэйчүүдийн хувьд таньтай сэтгэл санааны хувьд холбогдох арга юм. Сэтгэл санааны хувьд эрүүл байхын тулд эмэгтэйчүүд өдөрт 20 мянган үг ярих шаардлагатай байдаг бол эрчүүдэд ердөө хоёр мянган үг хангалттай байдаг аж.  Эмэгтэйчүүд ярилцах дуртай бусадтай сэтгэлзүйн холбоо үүсгэхийн тулд ярьдаг. Тэд өөрсдийнх нь ярьж буй сэдэв болон тэр бүх дэлгэрэнгүй яриа нь заримдаа эрчүүдийг залхаадаг гэдгийг ойлгодог. Тиймээс тэр танд хэлэх зүйлдээ сонголттой ханддаг. Түүнийг ярьж байхад нь анхаарлаа бүрэн хандуулбал энэ нь романтик дохио болдог. Таныг илүү сэтгэл хөдлөлтэй байлгах гэж үргэлж хичээдэг. Илүү анхаарч, нухацтай сонсвол тэр таны сэтгэл хөдөлж байна гэж бодон баярлах болно. Таны хийх ёстой зүйл бол нүд рүү нь харж анхааралтай байхад л болно. Ойлгож буйгаа хэлж сэтгэл санаа нь тухгүй үед тэвэрч тайвшируулаарай. Түүнд энэ маш чухал. Уйлахад нь санаа чинь зовж өрөөнөөс бүү гарч явж байгаарай. Эмэгтэйчүүд харилцаандаа үнэхээр сэтгэл хангалуун жаргалтай байхын тулд сэтгэл санааны дэмжлэг авдаг байх хэрэгтэй байдаг.
5.            Та түүнийг анхаардаг гэдгийг тань эмэгтэйчүүд сонсох хэрэгтэй байдаг. Та хайраа бүрэн мэдрүүлэхийн тулд тэдэнд үгээр хэлэх хэрэгтэй. Мэдээж таныг тэд “би чамд хайртай” гэж хэлэхийг хүснэ. Гэхдээ та түүнийг анхаарч хүндэлдэг гэдгийг ойлгуулах юу ч хэлсэн бай та маш том оноо авах болно.                                                                                                                    

"                         Чи бол гайхамшигтай. Үүнийгээ мэдэх үү?”
"Чи надад байгаа болохоор би үнэхээр азтай."
"Чи миний бүх зүйл. Чи бол миний ертөнц.”
"Чиний бүх зүйлийг би өхөөрддөг."
"Чамд хэр их хайртайг минь мэдэх үү?”
            Эдгээр үгнүүдийг хэлэх тоолондоо түүний нүд рүү харж чин сэтгэлээсээ илэрхийлээрэй. Түүнд хайртай гэдгээ хэтэрхий олон удаа хэлж болохгүй гэдгийг бүү мартаарай. Танд  эхнэрээсээ салсан найз хэр олон байдаг вэ? Хэрэв байдаг бол “Миний амьдралыг сайхан болгохын тулд тэр ямар их зүйл хийснийг би ойлгоогүй байж” гэж хэлэхийг нь та сонссон байх. Түүний хийж буй бүх зүйлийг өдөр бүр үнэлж сураарай.
                     Эмэгтэйчүүд ихэнхдээ залуугаасаа бус бусад эмэгтэйчүүдээс өөрийнх нь залуу
түүнд хэр их анхаарал тавьдаг тухай сонсдог. Тэд бусдын биш таны амнаас сонсох хэрэгтэй байдаг. Өөртөө итгэлгүй зарим эмэгтэйчүүд таниас хоёр цаг тутамд урмын үг сонсох хэрэгтэй гэж боддог. Та хичээнгүй байж чадвал эмэгтэй хүн өөрийгөө харах байдал нь өөрчлөгддөг байна.
              Тэр дур булаам гэдгээ бусдаас сонсохыг хүсдэг. Багаасаа заалгасан зүйл, сэтгүүл, номноос уншсан зүйл, телевиз, киногоор үзсэн зүйлээсээ болж орчин үеийн зарим эмэгтэйчүүд харагдах байдал, дур булаах байдалдаа итгэлгүй болсон байдаг. Тиймээс түүнд үзэсгэлэнтэй, секси, таны хувьд үнэхээр тачаангуй гэдгийг нь тогтмол чин сэтгэлээсээ хэлж байх хэрэгтэй. Шинэ авсан хувцас, үс, үнэр гэх мэт зүйл дээр нь магтаж байх хэрэгтэй. Түүнийг зөөлөн арьстай мөн таныг хэр их өдөөж, хөх нь ямар хөөрхөн гэдгийг мөн сүрчигэнд нь ямар дуртай болохоо хэлж байгаарай. Тэр өөрийгөө хэр их үзэсгэлэнтэйгээр мэдэрнэ тэр чинээгээрээ секси байх болно. Мөн өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ мэдэрвэл танд тэр чигтээ үлдэхийн тулд биеийн галбиртаа анхаарах болно.  Хайртай хүн нь үзэсгэлэнтэй гэдгийг нь дотроос нь мэдрүүлээгүйгээс болж олон эмэгтэй өөрсдийгөө зөнд нь  хаяж энгийн байдалтай явдаг. Эмэгтэйчүүд бол яг цэцэг шиг. Ус тэжээлийг нь хангалттай өгвөл тэд цэцэглэж, улам сайхан дэлгэрч дэлбээлдэг. Хэрэв анхааралгүй орхивол хатаж үхдэг. Хэрэв нөхрүүд нь эхнэрүүддээ илүү их хайр  энхрийлэлтэй ханддаг байсан бол олон гэрлэлт аврагдах байсан.  
                        Тэдний мэдрэмжийг хүндлэх хэрэгтэй. Таны ажил /магадгүй спорт, хобби/ шиг тань тэдэнд мэдрэмж нь маш чухал байдаг. Тийм учраас тэд энэ талаараа ярих дуртай байдаг. Түүний сэтгэл хөдөлсөн үед нь юу тохиолдсоныг нь та мэдэх байх нь тэдэнд чухал байдаг. Түүний юу нь буруу болон ингэж мэдрэх нь буруу гэдгийг хэлэх гэсний хэрэггүй ба түүнийг асуугаагүй л бол асуудлыг шийдвэрлэх гэж хичээсний хэрэггүй. Харин “Чи яаж байна?” гээд хажууд нь сууж сонсох хэрэгтэй. Сэтгэл нь хөдөлсөн үед таныг хажууд нь тухгүй байгаа гэдгийг тэр ойлгож байгаа ч гэсэн та бүх анхаарлаа түүнийг сонсч өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжийг нь олгоорой. Уйлж байхад нь өрөөнөөс нь гарч хэзээ ч болохгүй. Харин тэвэрч тайвшируулах юм бол тэр таныг дэлхийн дээрх хамгийн мэдрэмжтэй хүн гэж бодох болно. Уйлж, сэтгэл санаа нь тавгүй байх үед түүнийг тайвшируулахад эрэгтэй хүний хүчтэй гарт тэврүүлэхээс өөр юу ч хэрэггүй. Түүнд хэзээ ч хэлж болохгүй нэг зүйл бол “Чиний  огт мэдээгүй зүйлээс илүү ихийг би мэднэ”. Энэ нь ямар ч эмэгтэйн сэтгэлийг гомдоож, таниас холдуулах болно.
               
   
Эвлэрэх хэцүү. Хайртай хүнтэйгээ маргалдах үед  бодит байдлаасаа  илүү сүртэй асуудал болчихдогт нь та гайхширдаг уу? Хэрвээ тэр ихэнх эмэгтэйчүүдийн л адил бол мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө хандаж бүх зүйлээ хэлж гаргах хандлагатай. Хэлсэн зүйлийнхээ олонхийг ялангуяа ямар нэг зүйлийн талаар ууртай үедээ сэтгэлээсээ хэлдэггүй. Эмэгтэйчүүдийн сэтгэл хэт амархан хөдөлдөг. Анхааралтай байж сэтгэлээ нээх боломжийг өгч харин хэлсэн үгийг нь хүндээр өөр дээрээ хүлээж авч болохгүй. Дунд нь түүнийг зогсоох хамгийн шилдэг арга бол та өөрийгөө зөрүүд, мэдрэмжгүй, тэвчиж боломгүй, хувиа хичээсэн, хайнга, дээрэлхүү, болчимгүй, сэтгэлгүй гэх мэтээр  тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хүлээн зөвшөөрч буулт хийх явдал юм. Та хэр их эвлэрэхийг хичээнэ тэр хэмжээгээр тэр уурлахаа болино. Хэрвээ та эхэлж эвлэрэх алхамыг хийж эсэргүүцэл үзүүлэхгүй бол тэр тантай үргэлжлүүлэн маргаад байж чадахгүй. Маргаан намдахгүй бол хэн нэгэн нь буулт хийх хэрэгтэй. Учир нь эмэгтэйчүүд өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжиндээ хэт орсон байдаг тул эрчүүд буулт хийх нь зөв шийдэл. Хэлсэн гомдлуудыг бодож үзээд түүнд тулгарсан асуудалд хэзээ мэдрэмжгүй хандсанаа санаарай. Та хоёр хоёулаа орондоо орохдоо уур уцааргүй байна гэж тохиролцвол орондоо хайртай хүнтэйгээ дайн бус хайр үйлдэх болно.  
                  Эмэгтэй хүн эрхлэх дуртай. Тэд байгалиасаа бусдад анхаарал тавьдаг. Тэд бусдыг асрахын үнэ цэнийг мэддэг боловч өөртөө анхаарал тавих цагийг төдийлөн гаргаж чаддаггүй. Хэрвээ та үе үе түүнд халуун хөөстэй ванн бэлдэн өгч хуйх, хүзүү, нуруу, бүтэн бие, гар, тавхайнд тусгай иллэг хийж өгөх мөн онцгой аялалд авч явах, романтик лааны гэрэлд оройн хоол төлөвлөх, түүний дуртай дэлгүүрийнх нь бэлгийн карт бэлэглэх, халуун рашаанд оруулах гэх мэтээр халамжлах юм бол та түүнээс маш том оноо авах болно. Эмэгтэйчүүдийг сайхан ааштай байлгахын тухайд түүний дуртай сүрчиг, гоо сайхны бүтээгдэхүүн болон дээрх зүйлүүд гайхалтай бэлгийн санаанууд байх болно. Мөн та түүний машины тосыг сольж өгөх, хүсч байсан гал тогооны хэрэгслийг нь авч өгөхөд тэр маш их баярладаг. Гэхдээ та дээрх зүйлээр хайртай гэдгээ илэрхийлж болох ч эмэгтэйчүүд тэгж хүлээж авахгүй. Түүнийг эрхлүүлэхийн тулд хувь хүний тансаг хэрэглээний зүйлсийг бүү мартаарай.
                      Олонх эрчүүд хайр хүндэтгэлд байдаг шиг эмэгтэй хүнд ч таны хүндлэл, бишрэл хэрэгтэй байдаг. Түүхийн туршид олон соёл заншилд өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүдийг дэд ангийн иргэд мөн бүх салбарт бага чадвартай гэж дорд үзэн эрчүүдтэй адил хэмжээний хөдөлмөрт бага цалин хөлс өгсөөр ирсэн. Харин сүүлийн үеэс л хүмүүс эмэгтэйчүүдийг хүндлэл хүлээх үнэ цэнэтэй гэж үзэх болсон юм. Шударгаар хэлэхэд хүсч буй эмэгтэйгээ хайрлахын тулд та түүнийг хувь хүн талаас нь хүндэтгэж, хичээл зүтгэл хувь нэмрийг нь биширч үнэлдэг байх хэрэгтэй. Түүнийг сексийн объект мэтээр харьцаж болохгүй. Мөн хүүхэд шиг харьцаж болохгүй. Шүүж, шүүмжлэх хэрэггүй. Өөр эмэгтэйтэй хэзээ ч бүү харьцуул. Таныг гэх хайр энэрлийг нь үл хүндэлж болохгүй. Түүнтэй бүү бүдүүлэг харьцаарай. Таньтай цуг байхад нь өөр эмэгтэйг ширтэж, өөр эмэгтэйтэй бүү сээтэгнээрэй. Эрчүүд, эмэгтэйчүүд эсрэг хүйстнээ харж баясах нь амьд байгаагийн нэг илрэл ч гэлээ хайртай хүнээ гэх хайр мэдрэмжээ хүндлэх эрхэмлэх хэрэгтэй.  Түүнд бүх анхаарлаа хандуулж байгаарай. Энэ нь унтлагын өрөөнд тань үр дүнгээ өгнө. Хайртай залуудаа дур булаам тачаангуй харагддаг гэж итгэлтэй байдаг эмэгтэйчүүд хайртай хүн нь бусад хүмүүстэй харьцуулж шүүмжилж үгүйсгэдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад сексийн амьдралдаа илүү жаргалтай байдаг байна. Бусад хүмүүсийн өмнө түүний мэдрэмжийг үгүйсгэж түүнийг эвгүй байдалд оруулж болохгүй. Энхрий сэтгэл, хүндлэлийг түүнд байнга үзүүлж байх хэрэгтэй. Түүнтэй цаг үргэлж хадагтай шиг харьцвал тэр ч мөн таньтай хүсэж байгаа шиг чинь хүндлэлтэй харьцах болно. Хэрэв тэр жин хасах шаардлагатай бол түүнтэй өдөр бүр хамт алхахыг санал болгоорой. Учир нь хайртай хүн тань илүүдэл жинтэй бол та ч гэсэн илүүдэл жинтэй байх магадлал өндөр тул бага зэрэг жин хаяхад тустай юм. Та өөрөө биш хэн нэгэн байхыг түүнээс бүү хүсээрэй. Ялангуяа гадаад төрхийн хувьд.
             Эмэгтэй хүнд итгэлтэй найдвартай байх хэрэгцээ байдаг. Эмэгтэй хүний гүн биологийн хэрэгцээ бол түүнийг хангалуун байлгаж хамгаалах эрэгтэй хүнтэй байх явдал. Санхүүгийн аюулгүй байдал мэдээж чухал боловч үүнээс илүүтэйгээр түүний хажууд хэзээд байдаг ямар ч нөхцөлд орхиж явахгүй гэдгийг тань мэдэх нь чухал байдаг. Үүнийг хангахын тулд өдөр бүр хайр энэрлийг үзүүлж  тэврэх, үнсэх, хүрэх гээд биеэрээ баталж байх хэрэгтэй. Хэрвээ та үүнийг өдөр бүр хэд хэдэн удаа хийвэл түүнд хэрэгтэй аюулгүй байдлыг нь өгөх болно. Гарыг нь атгаж, гараа мөрөн дээр нь тавьж, тэвэрч, зөөлнөөр хүрч байгаарай. Тэр хэр их таньд итгэлтэй байна төдий чинээ аз жаргалтай байх болно. Эмэгтэй хүн жаргалтай байх юм бол түүний оюун санаа нээлттэй байна.
                          Зарим үед эмэгтэй хүнд цаг тутам анхаарал халамж хэрэгтэй байдаг. Таныг сонин  уншиж байхад тэр таньтай ярих гэж оролдож байсан уу?  Тэмцээн үзэж байхад тань телевизийн урдуур алхдаг уу? Тэр таньтай хэзээ ч уулздаггүй, ярилцах цаг огт байдаггүй эсвэл өөрийг нь амьд эсэхийг ч мэддэггүй, таньтай ярьж байхад тоосгон ханатай ярьж буйтай адил байдаг гэх мэтээр гомдоллодог уу? Хэрэв тийм бол энэ нь таниас анхаарал халамж гуйж буй хэрэг юм. Таныг ажлаа хийж байхдаа хэр их төвлөрсөн байдгийг тань ойлгодог ч гэсэн өөрийг нь тоохгүй байгаа мэт мэдэрдэг. Эмэгтэйчүүдэд хэрэгтэй тэр итгэлтэй аюулгүй байдлын нэг хэсэгт дээрх багтдаг. Юу хийх вэ? Зөвхөн түүнд бүрэн зарцуулах цаг гаргаж бай. Түүнд өөрийгөө бүрэн зориулж түүнийг ямар чухал гэдгийг нь мэдрүүлээрэй. Ингэхэд тэр тоогдохгүй байгаа мэт мэдрэхгүй. Үүний үр дүн нь хүчин зүтгэлээсээ хавь илүү байх болно.
                             Эмэгтэй хүн өөрийг нь эмэгтэй гэдгийг мэдрүүлж чаддаг эр хүнийг хүсдэг. Тэр таныг эр хүний шинж чанаруудаас тань болж сонгосон. Таны хажууд тэр аюулгүй, хангалуун, дур булаам, хайрлагдсан мэт мэдэрдэг. Мэдрэмж, уян байдлыг хослуулан эрэгтэйлэг байгаарай. Хүчтэй, оргилсон байж түүнийг хүсдэг байхын хажуугаар түүнийг яг эмзэг цэцэг мэт зөөлөн, намуун харьцаарай. Түүнд машины хаалга онгойлгож өгч хүнд зүйлийг нь өргөж ширээнд суухад нь сандалыг нь татаж өгөөрэй. Тэд хайр дурлал, энхрийлэлд маш дуртай.  Тиймээс та өгөөмөр сэтгэлтэй, хүндэтгэлтэй, эелдэг, бодолтой байж түүнийг дахин дахин өөртөө дурлуулах хэрэгтэй гэсэн үг юм. Зөвхөн түүний хайртай хүний л хийж чадахаар үзэсгэлэнтэй, тачаангуй, таны хувьд маш чухал онцгой хүн  болохыг мөн жинхэнэ эмэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлж байгаарай. 

1 comment:

  1. I'm Sonja McDonell, 23, Swiss Airlines Stewardess with 13 cities in oversea, very tender with much fantasies at emergency cases in my wonderful job. Lesbian sex is an established part in the worlwide society since the early 1900. We've some cells in our brains in a young age, wich so called normal girls don't have. These cells become active during the early puberty, mostly with ~ 12 yo, depending on the countries. They can never be erased & it's important to keep them active. men have 2 minutes to fill girls & we make love often during hours - this is the difference.
    Regards
    Sonja sonjamcdonell@yahoo.com

    ReplyDelete