Monday, April 8, 2013

Ногоон цайны ид шид


Ногоон цай нь зөвхөн дорно дахины уламжлал, ёс заншил амьдралын хэв маяг төдийгүй эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьдаг хэний ч болов өдөр тутам зайлшгүй хэрэглэх ундаа юм. Ногоон цайг хар цайнаас өөр аргаар бэлтгэснээр өвөрмөц амт, үнэрээ хадгалдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл ямар тохиолдолд ногоон цай нь өнгө, амт төдийгүй эмчилгээний шинж чанараа хадгалдаг юм бол. Хуурай хатааж боловсруулсан ногоон цайг, цайны нэг халбага авч, стакан усанд хий. Ногоон цай нь дотроо маш олон төрөл байдаг тул хэмжээ нь тухайн сортоос хамааран хэмжээ нь бага зэрэг их эсвэл бага байна. Ногоон цай нь тун эмзэг,”ааштай" тул түүнийг бэлтгэх нь бүх л бүтэн урлаг болдог юм.
Ногоон цайг ус буцалгагчид хийж хэрхэвч болохгүй. Учир нь түүнд агуулагдаж байсан бүх л аминдэм нь устаж үгүй болохын дээр тансаг амт нь ч алга болно. Ногоон цайг буцалгах хамгийн дээд температур нь 82 – 88°C, харин / шар болон цагаан сортын цайны хувьд/ хамгийн доод хэм нь 60 – 66°C байх ёстой. Үүнээс гадна хямд сортынх байх тусмаа илүү халуун усанд, удаан хандлагддаг юм.
  • Ногоон цайнд их хэмжээний А аминдэм агуулагддаг. Харин А аминдэм нь хамар, ам, хоолой, уушиг, залгиур хоолой, шээс ялгаруулах замын эрхтний салст бүрхэвчийн хэвийн ажиллагаанд онцгой үүрэгтэй.
  • Ногоон цай нь В-гийн төрлийн аминдэмээр ч баялаг. Тэр тусмаа мэдрэлийн систем, бамбай булчирхайн үйл ажиллагаанд оролцогч тиамин, мөн бидний арьсыг эрүүл сайхан байлгаж, гепатит шар, диабетаас урьдчилан сэргийлэх рибофлавин, хоол боловсруулах үйл явцыг тогтворжуулах үйлчлэл бүхий пантотины хүчлийг ч агуулна. Судасны хатуурлаас сэргийлэх Р аминдэмээр баялаг.
  • Ногоон цайнд бие организмыг чөлөөт радикалаас ангижруулж тогтворжуулах полифенол агуулагдана. Энэ нь хөгшрөлтийн эсрэг үйлчлэлтэй төдийгүй даралт үүсэхээс сэргийлнэ. Ногоон цай нь цусан дахь өөх тосыг задалдаг тул түүний тусламжтайгаар биед үүссэн холестерины хуримтлалыг арилгах болсон. Ногоон цайг зөвхөн дэглэм сахих, жингээ хадгалах зориулалтаар хэрэглээд зогсохгүй гоо сайхны зориулалтаар ашигладаг.
  • Харин ногоон цайны химийн хосгүй шинж чанар нь дор хаяад өнөөдрийн байдлаар мэдэгдэж байгаа төрлүүдээс 28 супервирус, супербактерийн хүний биед ороод өсөж үржих явдлыг хаадаг хэмээн профессор Мервата Касема нотолж байна.
Ногоон цай бидэнд амт, үнэрээрээ таашаал өгөхөөс гадна эмчилгээний чанартай. Хүний бүх эрхтэн системд эерэг нөлөөлж зөөлөн, хоргүй үйлчилдэг. Дархлааг эрчимжүүлж, өөхлөлттэй тэмцэхэд туслах ба зүрх-судас, бөөрний өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ. Түүнээс гадна бэлгийн идэвхжилд таатай нөлөөлж тархины судасны базлалтыг бууруулж сэтгэл гутралаас хамгаалдаг.
Эрдэмтдийн үзэж буйгаар цайны эмчилгээний чанар нь түүний химийн найрлагад оршино. Одоогийн байдлаар 300 гаруй химийн бодисыг тодорхойлоод байгаа ба тэдний ихэнх нэгдлийг тайлж чадааүй байна. Түүнээс гадна цайны химийн нэгдэл тогтмол биш бөгөөд цайны бутны ургалт, навчны боловсруулалтын явцад өөрчлөгдөж байдаг. Ихэнх хоолны мэргэжилтэнүүд ногоон цайг илүүд үздэг бөгөөд учир нь ногоон цай ферментлэгддэггүй, ашиггүй, хорт нэгдлүүд нь үл уусах хэлбэртээ үлдэж зөвхөн ашигтай нэгдлүүд нь уусмалд уусдаг чанартай юм.
Цайны сэргээх үйлчилгээ нь түүнд агуулагдах кофеинтай шууд хамааралтай. Цайн дахь кофеины хэмжээ кофеноос их боловч оюун ухаан болон ажиллах чадварыг эрчимжүүлэгч танин хэмээх бодистой нэгдэж оршдог тул үйлчилгээ харьцангуй зөөлөн байхаас гадна их хэмжээгээр цай уухад хүртэл биед кофеин хурмитлагдах асуудал байхгүй. Ногоон цайнд шээс хөөх, судас тэлэх үйлчилгээтэй алкалоидууд, нүүрсус, уураг, бичил элементүүд, , В1, В2, В3, В5, К, Р аминдэмүүд, кальций, магний, төмөр, марганец, натрий, кремний, фосфор болон түүний нэгдлүүд гэх мэт 300 гаруй төрлийн бодис агуулагддаг.
Ихэнх эрдэмтэд ногоон цай артерийн судасны өвчлөлүүдээс ялангуяа эмэгтэй хүний бие организмыг хамгаалдаг гэж дүгнэсэн байдаг бол Голландын эрдэмтэд, өдөрт 1-2 аяга цай уухад судасны хатуурал үүсэх магадлалыг – 46%, 4 аяга уувал – 69% багасгаж чадна гэж баталжээ.
Ногоон цай хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх бол...
Турааж бодисын солилцоо сайжруулах
Ногоон цайг өдөр тутам хэрэглэн илүүдэл жингээ хасч болно. Учир нь чихэргүй цай калоригүй тул турахад илүү тустай. Түүнээс гадна цай нь бодисын солилцоог түргэсгэдэг тул бодисын солилцооноос шалтгаалсан илүүдэл жинтэй бол ногоон цайг ихээр уух хэрэгтэй. Ногоон цайн дахь ашигтай бодисууд нь болисын солилцоог түргэсгэн 70-80 калори шатаахад туслах болно. Хэрэв өдөрт 5 аяга ногоон цай ууж 15 минут дасгал хийвэл биеийн илүүдэл жингээсээ хялбархан сална.
Цусны даралт бууруулах
Тохокугийн Их сургуулийн багш Мэгуро тэргүүтэй судлаачид ногоон цай цусны даралт ихэсгэдэг бодисын боловсруулалтыг зогсоодог үйлчилгээтэй гэдгийг тогтоосон байна.  Мөн Японы Анагаах Ухааны Дээд сургуулийн багш Фукунама-гийн тогтоосноор, ногоон цай ууснаар хүний бие организмд ач тустай холестерол буюу HDL боловсруулагдаж, энэ нь судас хатуурахаас урьдчилан сэргийлнэ.  Японы Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын аж ахуйн яамны дэргэдэх цайны талаарх судалгаа, туршилтын төвд цусны даралт бууруулахад ихээхэн нөлөө үзүүлдэг.  γ-амино-хүчил (GABA) орцыг нэмэгдүүлсэн цайны төрлийг шинээр гаргаж, Оцума эмэгтэйчүүдийн дээд сургуулийн багш Масаши Омори-гийн судалгаагаар цусны даралт бууруулах үйлчилгээ нь нотлогдсон байна.
Хоол боловсруулах замын халдвараас сэргийлэх
Шёова Их сургуулийн анагаах ухааны факультетын профессор Шимамура цай уунгаа хоолловол хоолны хордлогоос хамгаална гэж энэ цайны нян устгах шинж болон холер өвчний нян устгах хүчтэй үйлчилгээг тогтоохоос гадна цусан суулга, хордлогоос шалтгаалсан гэдэсний үрэвсэл зэрэгт үйлчилдэгийг тогтоосон байна. Түүнчлэн Японд олон нийтийг хамарсан асуудал болсон О157 хэмээх гэдэсний халдварт өвчинд ч гэсэн энэ цайнд агуулагддаг катекиний нян устгах үйлчилгээ нь тогтоогдсон байна.  Үүнээс гадна энэ цайнд хөхүүл хүүхдийн гэдэст үржиж чацга алдуулдаг вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэх бодис агуулагддаг нь Тохоку Их сургуулийн анагаах ухааны факультетын судалгаагаар тогтоогдсон байна.
Гоо сайханыг бий болгох
Ногоон цайнд агуулагддаг С витамин нь харьцангүй халуун тэсвэрлэх чадвартай бөгөөд удаан хугацаагаар хадгалж болдог давуу талтай.  С витамин хүний бие организмын аль ч хэсэгт нөлөөлж, нэг өдөрт 50 мг хэрэглэвэл зохино. Химийн шинжлэх ухаан болон энх тайваны салбарт Нобелийн шагнал хүртсэн профессор Лайнус Поулингийн тогтоосноор, С витаминыг их хэмжээгээр хэрэглээснээр вирусыг эсэргүүцэх чадвар өсөж, янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эмчлэх боломжтой. Мөн гоо сайхны үүднээс ч С витамин арьсийг зөөлөн булбарай байлгаж чийгшүүлэхээс гадна арьсыг хар өнгөтэй болгодог меланин пигментын ялгаралтыг багасгах үйлчилгээтэй.
Шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэх, амны үнэрийг дарах
Олон жил шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэх талаар судалгаа хийж ирсэн Токиогийн шүдний эмчилгээний дээд сургуулийн байгш асан Ониши Масао Өдөрт нэг аяга ногоон цай уувал Японы сургуулийн насны хүүхдүүдийн шүд хорхойтох нь 50 хувиар буурна гэсэн байна.  Энэ нь цайнд агуулагддаг флуоридийн идэвхтэй ажиллагаатай холбоотой юм.  Мөн энэ цайнд байдаг Катекин нь шүд хорхойтох гол шалтгаан болох амны доторх бактерийн үржилтийг сайтар дардаг гэдгийн Осака мужийн их сургуулийн багш Танигучи тэргүүтэй багш нар шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон байна.  Катекин болон цайны фурабонтой ам зайлдаг шингэн болон шүдний оо байдаг.
Бодисын солилцоог сайжруулах
Калоригүй, эрдэст бодис ихээр агуулсан. Бидний иддэг мах, загас, өндөг, будаа зэрэг нь бүгд хүчиллэг хүнсний тоонд ордог.  Хүний бие организм эрүүл үедээ шүлтлэг чанараа хадгалж байдаг бөгөөд энэ цай бидний бие организмыг хүчилжилтээс хамгаалах олон янзын элемент, минералуудыг ихээр агуулсан шүлтлэг ундны зүйл юм.  Энэхүү цай огт калоригүйгээс гадна кали, натри, кальц, марганц, зэс, цайр, флуорин, селениум, никель, молибден зэрэг олон төрлийн минералыг агуулсан байна.  Кагошимагийн Их сургуулийн анагаах ухааны факультетын багш Ичиро Мори тэргүүтэй судлаачид жирэмсэн үед цайраар байлаг энэхүү цайг тохируулж уувал зохистой гэдгийг тогтоосон байна.
Хорт халдвараас хамгаалах
Энэ цай хүний эсэд гэнэтийн өөрчлөлт хувирал бий болгож хорт хавдрыг үүсгэдэг шалтгааныг дарах идэвхтэй үйлчилгээтэй гэдгийг Үндэсний генетикийн судалгааны төвийн багш Када Цунео тэргүүтэй судлаачид тогтоохын зэрэгцээ, Шизуокагийн Их сургуулийн багш Огуни Итаро нь энэхүү цай хотоодны хорт хавдараас хамгаалдаг гэдэг епидемиологийн судалгааны үр дүн танилцуулсан байна.  Түүнчлэн, Үндэсний генетикийн судалгааны төвийн багш Курода Юкиаки судалгааны үр дүнг танилцуулж, ногоон цайнд агуулагддаг витамин нь хорт хавдрыг үүсгэдэг бодисийн эсэд үзүүлэх нөлөөг багасгадаг гэсэн байна.
Оюуны ажиллагаа идэвхжүүлэх, тамиржуулах
Цайнд агуулагддаг кафеин бол их тархи, мэдрэлийн төв системийг сэргээх үйлчилгээ үзүүлэхээс гадна оюуны ажиллагаа болон бие бялдрын чадварыг дээшлүүлдэгийг Шизуокагийн эмэгтэйчүүдийн дээд сургуулийн багш асан Эйичи Мори олон жилийн судалгаагаар нотолсон байна.  Кафеин зүрхний ажиллагааг сайжруулж, шээлгэх үйлчилгээтэй бөгөөд сэтгэл санааг тайвшруулдаг нь тогтоогдсон.
Хөгшрөлтийг удаашруулах
Энэхүү цай бидний бие организмд радикал болон хэт исэлт өөх боловсруулалтыг хязгаарлаж, хөгшрөлтийг удаашруулдагаараа Е витаминаас давуу үйлчилгээтэй  (туршилтын үр дүнд 20 дахин илүү үйлчилгээтэй гэдэг тоо баримт гарсан) гэдгийг Окаямагийн Их сургулийн багш Окуда тогтоосон байна. Түүнчлэн Шизуока мужийн дээд сургуулийн багж Томита тэргүүтэй судлаачид цай болон цайны навчний нунтагийг ашиглаж амьтан дээр судалгаа хийсний үр дүнд энэхүү цай мутацийг дарж, хүчилжилтийг тэсвэрлэх чадвартай байдаг нь нотлогдсон.
Цусан дахь сахарын хэмжээг бууруулах
Энэ цайг ихээр уувал сахарын өвчин дарагдана」 гэж Тоямагийн шүдний эмчилгээ , эм зүйн дээд сургуулийн багш асан Шимизу болон Японы Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын аж ахуйн яамны дэргэдэх цайны судалгаа, туршилтын төвийн (одоогийн Хөдөө аж ахуйн технологийн судалгааны байгууллагын ногоо, цай судлалын газар) судалгааны баг нь судалгааны үр дүнгээ танилцуулсан байна.
Уушигны хорт хавдараас хамгаалах
Тайваны их сургуулийн судлаачид дотрын өвчинд судалгаа хийсэн ба судалгааны үр дүнд ногоон цай уух нь уушигны хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг тогтоожээ. 500 гаруй хүнд туршилт хийсний үр дүнд ногоон цай ууснаар хорт хавдрын эсрэг хүчтэй нөлөөлж байгаа нь батлагджээ. Тус судалгаанд тамхи татдаг болон татдаггүй хүмүүс өдөрт багадаа л нэг аяга ногоон цай ууж байсан бөгөөд тэдний уушгинд хорт хавдар мэдэгдэхүйц багассан байжээ. Ногоон цай нь Азид ургадаг бөгөөд Ази хүмүүс хорт хавдраар өвчлөх нь бусад орны хүмүүстэй харьцуулбал харьцангуй бага байдаг байна.
Давсагны үрэвсэл буюу циститын хөдлөлийг бууруулах
Саяхан явуулсан судалгааны урьдчилсан дүгнэлтээр ногоон цайнд агуулагдах нэгдлүүдийг давсагны үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж болно гэж гарчээ. "Ногоон цай нь эрүүл мэндэд янз бүрийн эерэг нөлөө үзүүлдэг. Энэ ургамал нь антиоксидант чанартай катехин хэмээх бодисоор баялаг" хэмээн Питтсбургийн их сургуулийн судалгааны бүлгийнхэн мэдээлжээ. Ногоон цайнаас ялгарч гарсан катехин нь устөрөгчийн хэт ислийн нөлөөгөөр үүссэн давсагны хэвийн болон хорт хавдрын эсийн үрэвсэлт өөрчлөлтийг зогсоодог байна. Судлаачид ногоон цайны үндсэн нэгдлүүд болох эпигаллокатехин (ЕССО), эпикатехин (ЕСО) хоёрыг ашиглан үзжээ. 23 цагийн турш эсүүд эрүүл эсийг гэмтээж, үхүүлдэг устөрөгчийн хэт ислийг боловсруулж байв. Харин энэ үед ногоон цайны катехиныг хэрэглэхэд тухайн өөрчлөлтийн хөгжил нь саармагжиж байв. Энэхүү судалгаанаас үндэслэн эрдэмтэд ногоон цайг эсийн үрэвслээс үүдэлтэй давсагны төрөл бүрийн өвчнийг эмчилж болохыг тогтоосон байна.
Ногоон цай яс бэхжүүлдэг
Дорно дахины хамгийн нэрд гарсан ундны нэг болох ногоон цай уух нь ясыг бэхжүүлж, ясны эдийн өсөлтийг сэргээж, түүний задрах үйл явцыг удаашруулан, яс сийрэгжихээс сэргийлж болох юм гэж Хятадын эрдэмтэд “Journal of Agricultural and Food Chemistry” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ.
Ногоон цай хорт хавдар, зүрхний элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд таатай үр нөлөө үзүүлдгийг өмнөх олон судалгаа харуулсныг өгүүлэл бичсэн Гонконгийн их сургуулийн Бин Жунлён болон түүний мэргэжил нэгтнүүд тэмдэглэж байна. Энэ цай ясанд ашиг тустай байж болохыг эсийн өсгөвөрт хийсэн туршилтаар зарим судлаач тогтоосон ч,  чухамхүү ямар бодисууд ийм нөлөөтэй нь тодорхойгүй үлджээ.
Хятадын судлаачид ясны эдийг бүрдүүлдэг эс болох остеокластыг хархнаас авч, түүнд ногоон цайны гол гурван бүрдэл хэсэг болох катехинээр нэлээд хэдэн өдрийн туршид нөлөөлжээ.
Эдгээр бодисын нэг болох эпигалокатехин (epigallocatechin - EGC) нь  ясны өсөлтөд нөлөөлдөг гол ферментүүдийн идэвхжлийг 79 хувиар нэмэгдүүлснийг судалгаа харуулсан байна. EGC нь ясны эдийн эрдэсжилтийн хэмжээг бас нэлээд ихэсгэдэг ажээ.
EGC их хуримтлагдсанаар ясны эдийг эвддэг нэг төрлийн эс болох остеокластын идэвхжилд хориг тавьдгийг эрдэмтэд бас тогтоосон байна. Ингэхдээ ногоон цайны бүрдэл хэсгүүд эсэнд ямар нэг хортой гаж нөлөө үзүүлдэггүй ажээ.

No comments:

Post a Comment