Элэг нь ойролцоогоор 1,360гр орчим жинтэй
, хүний биеийн хамгийн том, цул эрхтэн юм. Мөн олон чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үүнд :
- Цусан дахь уургийг “үйлдвэрлэдэг” бөгөөд энэ нь дархлааны систем болон
хүчилтөрөгч зөөх, бүлэгнэхэд чухал
үүрэг гүйцэтгэдэг.
- Илүүдэл шим тэжээлийг хадгалан, мөн цусны урсгалд шаардлагатай үед
эргүүлж нийлүүлэх
- Хоол боловсруулахад шаардлагатай тохиолдолд цөсний үйл ажиллагааг
хянадаг
- Мөн цусан дахь сахарын хэмжээг тогворжуулахад тусалдаг
- Цусан дахь хортой бодисоос ангижруулдаг
- Ханасан тосыг бууруулж, ашигтай холестролыг ялгаруулдаг
Элэг гэмтсэнээр эд эс нь аажмаар
хатуу сорвижсон зүйлээр солигддог үйл явцыг элэгний хатуурал гэж нэрлэх бөгөөд ингэж
хатуурснаараа элэгний хэвийн үйл ажиллагааг сааруулдаг. Тэрхүү солигдсон
сорвижсон хатуу зүйл нь элгээр дамжих цусны урсгалыг хааж, биед хэрэгтэй шим
тэжээл, дааврын ялгаруулалт зогсонги байдалд орохоос гадна хатуурсан элэг нь хортой
зүйл ялгаруулж эхэлдэг байна. Хамгийн хэцүү нь биед хэрэгцээтэй уургийг ялгаруулах
ажиллагаа удааширдаг.
Элэгний хатуурлын шалтгаан
Элэгний хатуурлын хамгийн гол, нийтлэг
шалтгаан нь гепатит С, элэг өөхлөх, мөн согтууруулах төрлийн ундааны хэт их
хэрэглээ юм. Гэхдээ элэг хатуурахад дээр дурьдсан шалтгаанаас гадна:
·
Чихрийн шижин болон хэт таргалалттай
холбоотойгоор элэг өөхлөх
·
Гепатит В,С, Д вирусаар халдварласан
(Гепатит Д нь тун ховор)
- Нялх хүүхдийн хувьд цөсний хүүдий бөглөрсөн, харин насан хүрсэн хүний
хувьд цөс үрэвссэн, сорвижиж хатуурсан, ерөнхийдөө цөс хэвийн үйл
ажиллагаа явуулах болмжгүй болсон тохиолдолд элэг хатуурах шалтгаан болдог
- Зүрхний дутагдал давтагдсаны улмаас шингэн буцаж элэг рүү очиж
ачаалалсан
- Мөн удамшлын шинж чанартай эмгэгээс болсон. Жишээ нь Вилсоны эмгэг,
Альфа-1 гэх мэт хэд хэдэн эмгэгээс болж элэг хатуурах суурь шалтгаан болно
гэж үзсэн.
Согтууруулах төрлийн ундааны хэт их
хэрэглээтэй хүний элэг заавал хатуурах уу?
Ихэнх хүмүүс баяр ёслолоор баярлан ууж байхад түүний элэг уйлж байдаг
гэдгийг мэддэггүй.Гэхдээ ихээр уудаг бүх хүмүүсийн элэг хатуурна гэж байдаггүй.
Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд илүүтэй элэг нь хатуурах эрсдэлтэй. Мөн В,С вирустай
хүн спиртийн төрлийн ундаа уух нь элэг гэмтэх явцыг түргэсгэдэг.
Элэгний хатуурлын үед ямар шинж
тэмдэг илрэх вэ?
Өвчний ямар үе шатанд байгаагаас шалтгаалж шинж тэмдэг харилцан адилгүй
илэрнэ. Эхний үе шатанд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Харин элэгний байдал
муудах үед дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
·
Хоолны дуршил буурах
·
Үргэлж ядрах
·
Гэнэт турах эсвэл гэнэт жин нэмэгдэх
·
Судас хагарч хөхрөх
·
Арьс, нүдний цагаан шарлах
·
Арьс загатнах
·
Хэвлий , шагай хавиар хавагнах (эрт үеийн шинж тэмдэг байж болно)
·
Шээс бор хүрэн, эсвэл оранж шар
болох
·
Толгой эргэж, уймраа болох
·
Өтгөнд цус үзэгдэх
·
Халуурах
Элэг хатуурснаас болж биед ямар
өөрчлөлт гарах вэ?
Элэгний хатууралтай хавсран биед маш олон сөрөг эрүүл эндийн асуудал
үүсдэг.
- Дотуур цус алдалт. Вений гол судасны даралт
ихссэнээс болж цус алддаг(хоол боловсруулах эрхтнээс элэг
рүү цус зөөдөг). Энэ судасны даралт ихсэх болсон шалтгаан нь элэг хатуурснаас болж
цусны урсгал хэвийнээр урсах боломжгүй болж бөглөрснөөс үүдэн даралт
ихэсдэг байна. Цаг хугацаа өнгөрөхөд судаснууд хэврэг болж хагаран хэвлийд
цус алддаг
- Тархи, мэдрэлийн систем муудна. Сэтгэн бодох, төвлөрөх чадвар муудах нь элэгний хатууралтай салшгүй
холбоотой. Идсэн хоол тэжээлийг нарийн гэдэс боловсруулахдаа хортой
буюу хүний биед хэрэгцээгүй зүйлийг тэр чигээр нь элэг рүү явуулж элэг
түүнийг хоргүйжүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл хатуурсан элэгний
хувьд түүнийг хоргүйжүүлэх үйл явц явагдахгүй тэр чигээрээ цусны урсгалд
нийлэгдсэний улмаас зан авирт өөрчлөлт орох, уймраа, бодож төвлөрөх
чадваргүй болох зэрэг шинж тэмдэг ажиглагдахын зэрэгцээ ухаан алдах хүртэл
аюултай нөхцөл үүсдэг байна.
Элэгний
хатууралтай зэрэгцэн өөр олон эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагддаг.
- Бөөрний дутагдал
- Цусан дахь хүчилтөрөгч багасах
- Чихрийн шижин
- Цусны бөөмийн тоо өөрчлөгдөх
- Халдварын эрсдэл нэмэгдэнэ
- Хэт ихээр цус алдах болон судас хагарч хөхрөх
- Эрэгтэй хүний хувьд хөх томрох
- Цэвэршилт эрт явагдах
- Булчин сулрах
Зөвхөн элэг хатуурахад олон төрлийн эмгэг ар араасаа даган эрүүл
мэндийн нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг
байна. Үүнийг эмийн болон сайтар баримталсан хоолны дэглэмээр л эмчилдэг.
Хэрвээ эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байвал
элэг шилжүүлэн суулгах мэс засал гэсэн ганцхан сонголт байна. Ер нь
дэлхий нийтийн анагаах ухааны практикаас харахад олон эрхтний үйл ажиллагаа алдагдсан энэ үед
элэг солиулах- мэс заслын аргаар эмчилцгээж байна.
Элэгний хатуурлын үед ямар эмчилгээ
хийх вэ?
Хэдийгээр элэг хатуурсан үед ямар нэгэн төгс эмчилгээ байхгүй ч элэгний эд
эс гэмтэх үйл явцыг удаашруулах, зогсоох, эсвэл бага гэмтээх, нөхцөл байдлыг
хүндрүүлэхгүй багасгах тал дээр тогтсон эмчилгээ хэдийн бий болсон.
Хатуурал нь ямар үе шатанд байгаагаас шалтгаалж эмчилгээг сонгодог.
·
Циррозитой хүн юуны өмнө
согтууруулах ундааны зүйлээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй, учир нь хатуурах үйл
явцыг зогсоох, удаашруулахад их ач холбогдолтой.
·
Хэрвээ элэг нь хатуурсан хүн
гепатитын аль нэг вирустай бол эмч элэгний эд эсийг гэмтээхээс
сэргийлэх,багасгах зорилгоор вирусын
эсрэг эм, стеройд төрлийн эмийг санал болгоно.
- Дархлааны системийн эмгэг, Вилсоны эмгэгээс болж элэг хатуурсан
хүмүүст өөр төрлийн эмчилгээ хийгддэг байнна.
Эмийн эмчилгээ нь хатуурлыг
хянаснаар үр дүнгээ өгдөг. Жишээ нь шингэн хөөх эмийн үйлчилгээгээр хаван илт
буурч, мөн туулгын төрлийн эм ууж хоол боловсруулах эрхтнээс хорт бодисыг
гадагшлуулснаар элэгний үйл ажиллагааг бага ч гэсэн дэмнэж, тархи мэдрэлийн
систем гэмтэхээс сэргийлдэг.
Элэг хатуурах эмгэгээс хэрхэн
сэргйилэх вэ?
Элэг хатуурах эрсдлийг бууруулах хэд хэдэн арга зам байна.
·
Согтууруулах төрлийн ундааг хордтлоо
бүү уу. Хэмжээ хязгаартай уухыг зөвлөж байна. Элэгний хатуурал нь зөвхөн архаг
архичдад тохиолддоггүй гэдгийг санах хэрэгтэй.
·
Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд
орохоос цээрлэ
- Синтетик химийн материал жишээ нь цэвэрлэгээний бодис болон
пестицидээс болгоомжил. Хэрвээ та үе үе химийн цэвэрлэгээний бодистой
ажиллах шаардлагатай байдаг бол хамгаалалтын хувцас, маск зүүж хэвшиж
өөрийгөө хамгаалж занш.
- В вирусын эсрэг вакцин хийлгэх
- Өөх тос багатай хоол хүнс хэрэглэж, сайтар зохицуулсан хоолны дэглэм,
идэвхитэй дасгал хөдөлгөөн тогтмол хийж дархлаагаа сайжруулах.
No comments:
Post a Comment