Зүрхэнд ээлтэй хоол
хүнсний жагсаалтад орегано, розмари-анхил бут, салат болон хоол амтлахад өргөн хэрэглэгддэг
ногоон ургамлууд багтдаг. Эдгээр нь зүрх судсанд ноцтой аюул учруулдаг давс
болон бусад төрлийн хүнсийг орлуулан хэрэглэхэд нэн тохиромжтой нэгэн төрлийн
эмийн ургамал юм. Бүх төрлийн хоол, зуушнаас эхлээд кофег хүртэл сайхан үнэр,
амт оруулдаг тул дэлхий даяар үүнийг өргөнөөр хэрэглэж байна. Үүнээс гадна
салмон загас, хушга, амтат төмс, улаан дарс зэрэг олон зүйлийг энд дурдаж
болно. Эдгээрийг хоол хүнсэндээ хэрэглэж заншсанаар зүрхний олон төрлийн эмгэг
тусах, цус харвах, даралт ихсэх, холестеролийн түвшин ихсэх, чихрийн шижинтэй
болох зэргээс урьдчилан сэргийлж чадна. Тиймээс дор дурдсан зүрхэнд ээлтэй хүнсийг
өдөр тутмын хоолны зэсэндээ заавал оруулаарай.
1. Хар шош
Хар шош нь зүрхэнд ээлтэй бүхий л элементийг агуулж байдаг. Магни болон антиоксидантаар баялаг байдаг нь даралт бууруулж, ислэг их агуулдаг нь холестероль болон цусан дахь сахарын хэмжээг зохих түвшинд барьж байдаг.
Зөвлөмж:
Лаазалсан хар шошийг салад болон шөлөнд хийж хэрэглээрэй. Мөн илүүдэл давсыг арилгахын
тулд усаар зайлахаа мартуузай.
2. Улаан дарс
Зохистой хэмжээний
улаан дарс нь зүрхэнд сайн болохыг эрдэмтэд баталсан байдаг. Улаан дарсанд
резвератол болон катечин гэдэг хоёр хүчтэй антиоксидант агуулагддаг учир
артерийн судасны ханыг гэмтэхээс хамгаалж “сайн” холестролийг бий болгодог
байна.
Зөвлөмж:
Эмэгтэй хүн өдөрт нэг хундагаас илүүгүй, харин эрэгтэй хүн хоёр хундагаас
илүүгүй дарс уух нь зохистой хэмжээ юм. Гэхдээ зүрхний ямар нэгэн эмгэг болон
бусад суурь өвчтэй бол эмчийн зөвлөгөөг авах нь зүйтэй. Их хэмжээний согтууруулах
ундаа нь зүрхийг гэмтээх аюултай учир тунг нь тааруулж хэрэглэвэл эм болно гэдгийг
дахин сануулъя.
3. Салмон
Зүрхэнд ээлтэй хүнсний
бүтээгдэхүүний дотроос хамгийн шилдэг нь Омега-3 тосон хүчлээр баялаг салмон загас
юм. Омега-3 нь зүрхний цохилтын хэм алдагдах, зүрх гэнэт зогсохоос сэргийлэх чухал
ач холбогдолтой. Түүнчлэн цусны элдэв эмгэг тусахаас сэргийлэхэд тустай болохыг
судалгаагаар тогтоосон. Америкийн зүрхний нийгэмлэгээс хүн бүр долоо хоногт
хоёр удаа салмон болон бусад тослог загас хэрэглэж байхыг зөвлөсөн байдаг.
Зөвлөмж:
Загасыг ургамал, ногоотой жигнэж, эсвэл салад маягаар хачирлан хэрэглэвэл
зохимжтой.
4. Туна
Омега-3 тосон хүчлээр
баялаг туна загасны ач тус нь салмоныхоос арай бага хэдий ч олдоц сайтай, үнэ хямдтай
байдаг давуу талтай. Тунагийн төрлийн загаснуудаас цагаан туна буюу албакор нь
омега-3 тосон хүчлийг илүү ихээр агуулдаг. Үүнээс гадна сардин, макерель буюу
хар амар, май, хулд, хар хайган зэрэг загас нь омега-3 тосон хүчлээр баялаг
байдаг.
Зөвлөмж:
Туна загасыг гриллээр шарж, лемоноор амтлахаа мартав аа. Харин тос хэрэглэхгүй
шарах нь эрүүл мэндэд илүү тустай гэдгийг санаарай.
5. Цэвэр байгалийн чидун
жимсний тос
Анхны шахалтаар гаргаж
авсан чидун жимсний тос нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх полифенол гэдэг
хүчтэй антиоксидант болон эрүүл мэндэд тустай ханаагүй тосон хүчлийг агуулдаг. Мөн
холестеролын түвшинг бууруулахад чухал ач холбогдолтой бөгөөд полифенол нь
судас гэмтэхээс сэргийлдэг.
Зөвлөмж:
Салат, ногоог амтлахад хэрэглэнэ. Бүтээгдэхүүнийг задалснаас хойш 6 сарын дотор
хэрэглэж дуусгах заавартай байдаг.
6. Хушга
Хушгыг өдөр тутам идэх
нь зүрхний артерийн судасны үрэвсэл үүсэхээс сэргийлж, холестролийг багасгах
сайн талтай. Хушга нь омега-3 болон ханаагүй тосон хүчлээр баялаг, ислэг ихтэй
зэрэг зүрхэнд нэн тустай бодисуудыг агуулсан байдаг.
Зөвлөмж:
Атга хушга нь 300 илчлэгтэй байдаг бөгөөд түүнийг салат амтлахад хэрэглэж
болно.
7. Алмонд
Мөнгөлөг алмондыг ногоо,
загас, тахианы махтай хамт хэрэглэхэд нэн тохиромжтой. Түүнчлэн десерт маягаар
ашиглаж, хоолондоо атга алмонд хэрэглээд заншчихвал зүрхэнд маш тустай. Алмонд
нь Е амин дэм болон ислэг ихээр агуулдаг бөгөөд зүрхэнд ээлтэй тосон хүчлээр
баялаг. Мөн “муу” холестеролийг багасгаж, чихрийн шижингийн эрсдлийг
бууруулдаг.
Зөвлөмж:
Алмондтой крем сайхан амттай байдаг.
8. Ногоон шош
Ногоон шош нь Япон
рестораны хамгийн гол хоол амтлагч юм. Үүнд уураг ихээр агуулагддаг бөгөөд
хагас аяга ногоон шош нь 9 граммаар холестеролийг бууруулдаг. Мөн дөрвөн зүсэм
бүхэл үрийн талх идсэнтэй тэнцэх хэмжээний ислэг агуулагддаг.
Зөвлөмж:
Хөлдөөсөн ногоон шошийг бүлээсгэсэн тавганд хийж хэрэглээрэй.
9. Тофу
Эрдэнэ шишийн уургаар
хийсэн тофуг оройн хоолондоо махыг оруулан хэрэглээрэй. Ингэснээр мах идсэнтэй
тэнцэх хэмжээний ургийг авах боломжтой юм. Мөн энэ бүтээгдэхүүнд зүрхэнд ээлтэй
эрдэс бодис, ислэг, ханаагүй тосон хүчил агуулагддаг учир артерийн судас
бөглөрөх болон цус өтгөрөх эрсдэлээс хамгаална.
Зөвлөмж:
Тофуг зүсэж гриллдэх, хайруулын тавганд шарах зэргээр хэрэглэж болно. Мөн
тофугаар хийсэн шөл маш сайхан амттай байдаг. Харин тос хэрэглэх шаардлагагүй
шүү.
10. Амтат төмс
Чихэрлэг буюу амтат
төмс нь зүрхэнд маш сайн бөгөөд цагаан төмс хэрэглэх боломжгүй чихрийн шижинтэй
хүмүүст нэн тохиромжтой. А амин дэмээр баялаг амтат төмс нь ислэг ихтэй учир
зүрхэнд ээлтэй хүнсэнд тооцогддог.
Зөвлөмж:
Амтат төмсийг шанцай, лайм болон нимбэгийн жүүсээр амтлан хэрэглэх нь зүйтэй. Харин
чихрээр амтлахаас зайлсхийгээрэй.
11. Жүрж
Энэхүү амтат, шүүслэг жимс нь холестеролийн эсрэг сайн тэмцэгч бөгөөд даралтыг зохистой хэмжээнд байлгахад тустай бүтээгдэхүүн юм. Жүржинд хесперидин гэдэг антиоксидант агуулагддаг нь даралт бууруулж, судасны хэвийн үйл ажиллагааг хангахад тустайг судалгаагаар тогтоожээ.
Зөвлөмж:
Дунд зэргийн хэмжээтэй жүрж нь 62 илчлэг, 3 грамм ислэг агуулдаг.
12. Лууван
Сүүлийн үеийн
судалгаагаар лууван нь цусан дахь сахарын хэмжээг хянаж, чихрийн шижин бий
болох эрсдэлийг бууруулдаг нь батлагджээ. Түүнчлэн ислэг их хэмжээгээр агуулдаг
зүрхэнд ээлтэй хүнс юм.
Зөвлөмж:
Шпагеттинд луувангаа үрж хийх эсвэл төрөл бүрийн нарийн боовтой хольж хэрэглэж
болно. Ингэснээр чихрийн орцыг багасгах ач тустай юм.
13. Нэрс
Антоцианин гэх бодис
нь нэрсийг гүн хөх өнгөтэй болгодог. Энэ байгалийн идэвхит бодис нь
антоиоксидантаар баялаг учир зүрхэнд нэн тустай юм. Нэрс нь магни, бета-каротин,
С амин дэм болон ислэгээр баялаг байдаг.
Зөвлөмж:
Шинэхэн эсвэл хатаасан нэрсийг бялуу, тарагтай хольж хэрэглээрэй. Эсвэл нэрстэй
тараг ууж өдөр тутмын нэрсний хэрэгцээгээ хангаарай.
14. Тос багатай йогурт
Тос багатай сүү болон
сүүн бүтээгдэхүүн нь ясыг бат бэх болгохоос гадна даралт тогтворжуулахад тустай.
Сүү нь кальци, потассиумаар нэн баялаг байдаг. Харин йогурт, тараг нь эдгээр бодисыг
сүүнд агуулагддагаас хоёр дахин их хэмжээгээр агуулдаг ажээ. Тосыг багасгаснаар
кальцийн хэмжээ нэмэгддэг тул тос багатай сүүн бүтээгдэхүүн сонгоорой.
Зөвлөмж: Жимстэй цай, халуун шоколадны оронд йогурт,
тараг хэрэглэж заншаарай.
15. Кофе
Кофе нь чихрийн
шижингийн 2-р хэлбэрээр өвчлөхөөс сэргийлэхээс гадна таны зүрхийг хамгаалах
чадвартай. Судалгаагаар өдөрт 3-4 аяга кофе уудаг хүн дээр дурьдсан өвчнөөр
өвдөх эрсдэл 25 хувиар буурдаг болохыг тогтоожээ. Харин аль хэдийн зүрх судасны
эмгэг туссан эсвэл чихрийн шижингээр өвдсөн хүний хувьд кофе өвчний нөхцөл
байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй.
Зөвлөмж:
Цэвэр хар кофег сүү, элсэн чихэр гэх мэт элдэв нэмэлт зүйлгүй уугаарай.
16. Навчит манжин
Манжин гэлтгүй ногоон
навчит ургамлууд нь потассиум болон магни, эрдэс бодисоор нэн баялаг. Тиймээс цусны
даралтыг бууруулах ач холбогдолтой. Ислэг, А амин дэм, антиоксидант, лютейн
зэрэг зүрхэнд ээлтэй бодисуудыг агуулсан байдаг нь зайлшгүй хэрэглэх хүнс
гэдгийн баталгаа юм.
Зөвлөмж:
Оройн хоолны хачир болгон хэрэглэж болох бөгөөд чидун жимсний тосоор амтлан бусад
ногоо болон перцээр хачирлаж хэрэглээрээй.
17. Овъёос, арвай
Ислэг ихтэй арвайг
боловсруулахгүй хэрэглэх нь цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээг бууруулахад
чухал үүрэгтэй. Чихрийн шижинтэй хүмүүсийн хамгийн гол хэрэглээ нь байх ёстой
овъёосны зуурмаг буюу каш нь зүрхэнд ээлтэй хүнс юм. Энэ нь цусан дахь сахарын
хэмжээг тогтворжуулахаас гадна холестеролийн түвшинг бууруулах чухал ач
холбогдолтой.
Зөвлөмж:
Үүгээр янз бүрийн нарийн боов хийж болно. Тиймээс цагаан гурилтай, сахар ихтэй
бялууны оронд бүхэл үрийн жигнэмэг, нарийн боов хэрэглэж заншаарай.
18. Халуун ногоо
Хэл дарвигануулам
халуун ногоо нь инсулин ялгаруулах хэвийн үйл ажиллагааг хангаж өгдөг. Үүнийг
Австралийн эрдэмтэд илүүдэл жинтэй хүмүүст хийсэн туршилтаар баталсан. Тэд
халуун ногоотой гамбургер идсэний дараа инсулины ялгаруулалт нь багассан байна.
Зөвлөмж: Бүх төрлийн халуун ногоог тохирох тунгаар
хоолондоо хэрэглэж хэвшээрэй.
19. Кошер давс
Энэ зөвлөмж нь даралт
ихтэй хүмүүст нэн тохиромжтой. Хэрвээ та хоолондоо ширээн дээрх давснаас нэмж
хийдэг бол кошер давс таны хэрэглээнд яг тохирно. Энэ нь давс илүү амтагдуулах
боловч үнэн хэрэг дээрээ давсны орц нь тун бага байдаг. Том ширхэгтэй, талстлаг
байгалийн давс нь үйлдвэрийн аргаар сайтар боловсруулсан нунтаг цагаан давснаас
хамаагүй илүү ач тустай юм.
Зөвлөмж:
Давсыг шинэхэн ногоо, ургамлын салат, бүх төрлийн хоолонд хэрэглээрэй.
20. Интоор
Интоор нь
антиоксидантаар баялаг бөгөөд судас гэмтэхээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
Хатаасан, нөөшилсөн интоор болон түүнээс гаргаж авсан шүүс нь хүртэл сайнаар
нөлөөлдөг байна.
Зөвлөмж:
Хатаасан интоорыг нарийн боов хийх жорондоо оруулж, ногооны салатыг амтлахад
хэрэглэж болно.
No comments:
Post a Comment