Monday, May 6, 2013

СЕКСИЙН 7 ДАЙСАН



Секс бол хосуудын харилцааны нандин холбоо. Амьдралд аз жаргал авчрах увидастай нэгэн төрлийн урлаг юм. Гэхдээ энэ нандин харилцаанд олон дайснууд саад учруулдаг байна. Тиймээс өөрийн бэлгийн амьдралаа байнга сонирхолтой байлгаж өөрийгөө болон хайртыгаа эрч хүчтэй байлгаж, дур хүслийг нь өдөөж байхыг хүсвэл "дайснуудаа" дараарай.





1. Номер нэг дайсан бол хачирхалтай нь тархи байдаг. Арай тодруулбал, бидний толгой дотроо шингээсэн бүдэг бадаг таамаглал, төсөөлөл, төрөл бүрийн хязгаарлалтууд юм. Амьдралд тодорхой хэмжээний хийсвэр сэтгэлгээ, мөрөөдөл чухал хэрэгтэй. Гэхдээ тэр нь хоёр хүнд хоёуланд нь таатай байдлыг үүсгэдэг байх хэрэгтэй. Мөн мэдээж нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний дотор байх шаардлагатай.

2. Согтууруулах ундаа. Эрдэмтэд нэгэн судалгааны дараа ихээхэн гунигтай үр дүнд хүрчээ. Бэлгийн амьдралдаа хамгийн сэтгэл ханамжгүй байдаг хүмүүс архичин нөхөртэй бүсгүйчүүд байдгийг тогтоожээ. Хуримталгдсаар, огт зарцуулагдаагүй байсан сексийн энерги нь нэг гадагшлахдаа сэтгэл мэдрэлийн өвчин невроз болж хувирдаг байна. Архины хэрэглээ долоо хоногт хоёроос олон болоод ирэхэд гэр бүлд сексийн асуудал үүсч эхэлдэг. Түүнээс гадна согтууруулах ундааны хамгийн түгээмэл хэрэглээ болох шар айраг нь эстроген хэмээх бодисыг агуулж байдаг. Энэ нь эмэгтэйчүүдэд таргалалт үүсгэж байдаг нэгэн төрлийн гармон бөгөөд ялангуяа гэдэс, гуя, бэлхүүс хавийн таргалалтад шууд нөлөөж байдаг байна.

3. Тамхи. Тамхи судасны ханыг хатууруулж байдаг. Тиймээс эр хүн өөрөөрөө бахархуулах гэсэн хамгийн хэрэгцээтэй үед, хамгийн хэрэгцээтэй газар нь цусан хангамж дутагдаж таатай нөхцөл байдлыг нурааж орхидог. Бэлгийн сулралтай хүмүүсийн 87 хувь нь архаг тамхичид байдаг байна. Энэ бол шинжлэх ухаанаар хэдийнээ нотлогдсон баримт юм. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн хувьд мэдрэлийн системийг дарангуйлснаар сексээс авах таашаалын хүчийг ихээхэн сулруулдаг байна.

4. Кофе. Энэ ундааг их хэмжээгээр уух нь судасны хануудыг нарийсгахад хүргэдэг. Үүнээс болж үрийн шингэнээ хэт түргэн гадагшлуулах явдал тохиолддог. Эмэгтэйчүүдийн хувьд зүрхний цохилт түргэсдэг.

5. Эм. Эм нь нэгийг эмчлэхдээ нөгөөг сулруулж байдаг. Ялангуяа эрчүүдийн хувьд цусны даралт ихсэх болон чихрийн шижин өвчний үед хэрэглэх эмийн тунг маш анхааралтай тохируулж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн идэвхийг сулруулдаг гол хүчин зүйл нь депресси болон түүнийг эмчлэхэд хэрэглэдэг олон тооны эмнүүд байхаас гадна төрөл бүрийн антибиотик эмнүүд байдгийг анхаарна уу.

6. Механик байдлаар хандах: Хэрэв сексийг цэвэр биеийн хүчний дасгал, спорт шиг хандаж хийвэл хэзээ нэгэн цагт та түүнээс уйдаж болзошгүй. Тиймээс бэлгийн амьдралаа сонирхолтой болгох тал дээр хосууд байнга санаачлагатай байх хэрэгтэй.

7. Таргалалт: Түүний гол аюул нь маш нууцлагдмал байдлаар сэм гэтэж довтолдогт оршдог. Эхэн үедээ огт анзаарагдахгүй явсаар бие махбодид өөхний давхарга нэмэгдэх тусам түүний хүч улам нэмэгдсээр байдаг. Тиймээс таргалалтаас сэргийлж, биеийн хүч тамираа хадгалж байх нь чухал.







No comments:

Post a Comment