Saturday, May 25, 2013

Харшлын улирлыг хэрхэн давах вэ?


Сүүлийн үед харшлын өвчин олон хүнд элбэг тохиолдож ургамал, тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс зэрэг харшлахгүй юм, харшилгүй хүн тун цөөхөн болжээ.  Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 40, монголчуудын таван хувь нь харшлаас хамааралтай  багтраа өвчтэй амьдарч байна. Зарим эмч мэргжилтнүүд харшлыг соёл иргэншлийн өвчин гэж үзэх болсон. Хотжилт, соёл иргэншил, амьдралын хэв маяг, орчин өөрчлөгдөхийн хэрээр хүний бие махбодь дасан зохицож чадахгүй байгаа учраас харшилтай болж байна. Хэдэн зуун жилийн өмнө  ургамлын тоос, гэрийн тэжээвэр амьтан байж л байсан. Тэр болгонд  харшил өгөөд байгаагүй боловч сүүлийн үед энэ нь харшлын үндсэн шалтгаан болж байна. Хүрээлэн буй орчин, агаарын бохирдолтод хүний бие дасан зохицож чадахгүй байгаагийн илрэл нь харшил.

Хавар болж өвс нахиалж, мод тоосонцортож цаг агаар дулаарч агаараар дамждаг харшил үүсгэгчид дээд цэгтээ хүрдэг. Харшлын үед найтаах, хамар шуухитнах, нүд загатнах шинж тэмдгүүд илэрч  хэдэн сараар үргэлжилж таныг зовоодог уу. 
Энэ үед та юу хийж чадах вэ? 
Зөвхөн харшилтай хүмүүс гэлтгүй бусад хүмүүс ч урьдчилан сэргийлэх нь тун чухал зүйл болоод байна.
Харшлын шилдэг мэргэжилтнүүд харшлыг хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар хүмүүсийн хамгийн их асуудаг 10 асуултад хариулж байна.  


Юунаас харшилтай гэдгээ хэрхэн мэдэх вэ?

Хавар харшил үүсгэгчдийн бүхэл бүтэн ертөнц байдаг. Таны нүд, хамар, хоолойд тань яг аль нь төвөг учруулж байгааг хэрхэн мэдэх вэ?
Харшлын арьсны тест бол таныг яг ямар төрлийн харшилтай болохыг хамгийн хурдан, хамгийн хямд, хамгийн үнэн зөв тодорхойлох арга юм. Эмчтэйгээ эсвэл харшил судлаачтай уулзаж ярилцаарай. Тэд хоёул харшлын тест авдаг. Арьсыг өвс, хөгц  зэрэг харшил үүсгэгчүүдээр  хөнгөн хатгаж 15-20 минутын дараа улайх, хавдах, гүвдрүү үүсэх зэрэг хариу урвал үзүүлэх эсэхийг харж аль төрлийн харшил таньд хүндрэл учруулж буйг тодорхойлдог. Шалтгааныг нь мэдсэний дараа хаврын улиралд агаарт буй харшил үүсгэгчийн түвшинг анхаарч байх хэрэгтэй. Харшлаа хянах эхний алхам бол харшил үүсгэгчүүдээс аль болох хол байх хэрэгтэй.

Жоргүй олгодог эмийг уун харшлын шинж тэмдэгээ хэрхэн бууруулах вэ?

Хаврын харшлыг намдаах зүйл таны ойр байрлах эмийн сангийн тавиур дээр бий. Эхлээд жоргүй уудаг унтуулах нөлөөгүй Кларатодин мэтийн эмийг өглөө бүр уугаарай. Хэрэв хамар тань битүү хэвээр байвал давстай хамрын угаалга эсвэл амьсгаа чөлөөлөх эм /хэрвээ та цусны даралт тань өндөр биш бол/ ууж болно. Хэрэв шаардлагатай бол хэдэн өдрөөр удаан нөлөөтэй амьсгаа чөлөөлдөг хамрын цацдаг эмийг хэрэглэж болно. Эдгээр эмчилгээнүүдийн дараа ч хамар тань битүүрч байвал  эмчээсээ  "a corticosteroid nose spray" хэрэглэж болох эсэхийг асуугаарай. Өөр жоргүй ууж болох эмүүдэд таны хамрын дусаалгаас үүсэлтэй үрэвссэн хоолойг зөөллөх үрлэн эм мөн загатнаж нулимс гоожиж буй нүдэнд зориулсан гистаминий эсрэг нүдний дусаалга ордог. Нүдний дусаалга авахдаа шошгоос нь гистаминий эсрэг орцыг нь хараарай. Эдгээр нь зөвхөн нүдний улааныг арилгадаг дусаалгаас илүүтэй харшлын шинж тэмдгийн үндсийг эмчилдэг. Хэрвээ та 2 дахь дусаалгыг худалдаж авбал 2-3 өдрөөс илүүгээр хэрэглэж болохгүй ба удаан хэрэглэвэл та нүдний улаанаа арилгахын тулд илүү их хэрэглэх хэрэгтэй болдог.
Хамрын цацлага донтуулдаг уу?
Зарим жоргүй олгодог хамрын дусаалгууд нь удаан хугацаанд хэрэглэвэл донтуулдаг. Хэрвээ та хамрын дусаалга хэрэглэх гэж байгаа бол донтуулдаггүй дусаалга хэрэглээрэй.
Жоргүй хэрэглэдэг хамрын дусаалга маш үр дүнтэй ч гэсэн хэт донтуулах аюултай. Таны хамар дусаалгаас хамааралтай болж хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд хамрын хэвийн ажиллагаа алдагддаг. Энэ нь эргээд битүүрлийг үүсгэдэг. Хамрын дусаалга үйлчлэхээ болиход хамар илүү хүндээр битүүрдэг. Хэрэв та донтсон бол жороор олгодог хамрын стеройд хэрэглэвэл зуршлаас салахад тань тусалж харшлын улиралд хамар битүүрэхээс сэргийлнэ.Анхааруулах шошгыг уншиж “нэг удаадаа 3-аас олон өдөр хэрэглэж болохгүй” гэсэн анхааруулга байгаа эсэхийг үзээрэй.

Эмнээс өөрөөр харшлыг хэрхэн дарах вэ?

Хичнээн сайхан өдөр байсан ч гэсэн цонхоо хаалттай байлгаж харшил үүсгэгчдээс зайлсхийхийг хичээгээрэй. Хаврын улиралд харшил үүсгэгчийн хэмжээ оргил үедээ байдаг. Дараагийн алхам бол гадуур гарсны дараа шүршүүрт байнга орж байх. Хаврын сайхан өдөр гадуур явсны дараа дотор орж ирэхэд та харшил үүсгэгчинд бүрхэгдсэн байдаг. Та тэднийг гэрээрээ тарааж харшил үүсгэж буй тоосонцор, өвсний үндсээр дүүрэн оронд ордог. Тэгээд та үүнд бүтэн 8 цагийн турш хэвтэж өглөө нь маш хүнд байдалтай сэрнэ. Тоосонцор гэх мэт харшил үүсгэгчид даавуунд наалдаж үлддэг ба энэ нь та хувцаснаасаа тавилга, дэр, эргэн тойронд буй хүмүүстээ харшил үүсгэгч тарааж байна гэсэн үг юм. Аюулгүй гэр орон тань гадаа орчинтой ижил харшил үүсгэгчээр дүүрсэн байх болно. Тиймээс орны цагаан хэрэглэл, унтлагын хувцасаа тогтмол угааж байгаарай.

Хүмүүсийн ярьдаг байгалийн мөн хоёрдогч эмчилгээний аргууд ямар вэ? Үр дүнтэй  юу?

Хэрвээ та хаврын харшлаа гэрийн нөхцөлд намжаах аргыг хайж байвал энгийнээс эхэл: Давстай усан дусаалга хаврын харшлыг дарах энгийн арга юм. 225 грамм усанд хагас цайны халбага давс хийж шүршдэг саванд юүлнэ. Та үүнийг өглөө оройдоо хамран дахь харшил үүсгэгчээс салахын тулд хэрэглэж болно. Хэрвээ та өөрөө бэлдмэл найруулахыг хүсэхгүй бол эмийн сангаас давстай хамрын дусаалга авч хэрэглэж болно. Зүүн эмчилгээ, зугуухан эмээр эмчилдэг, ургамлын эмчилгээнүүд харшилд сайн хэдий ч баттай санал болгоход илүү их судалгаа шаардагатай байгаа. 
Зарим судалгаа зүүн эмчилгээ тустай гэдгийг баталдаг. Хэрвээ та хоёрдогч эмчилгээг сонирхож байгаа бол эмчтэйгээ ярилцаарай.

Гистамины эсрэг эм мөн донтуулдаг уу?

Хүмүүс гистамины эсрэг бэлдмэлийг донтуулдаг гэж санаа зовдог. Гэвч энэ нь донтуулах ямар ч шалтгаан байхгүй юм. Хэдий та гистамины эсрэг жоргүй болон жортой уудаг харшлын эмүүдэд донтохгүй байлаа ч та тэдгээрт тэсвэртэй болдог. Үүнийг зохицуулахын тулд харшлын эмүүдийг сольж хэрэглэн харшлыг тань хамгийн сайн дарж буй эсэхийг нь шалгаарай. Та 3 сар орчмын дараа эмэнд тэсвэртэй болж болдог. Хэрэв шинж тэмдэг тань дахин илэрвэл хэсэг зуур өөр үйлдвэрийн эсвэл өөр төрлийн харшлын эмийг харшлын улирал дуустал эсвэл эмийн тэсвэр тань бууртал хэрэглэж болно.

Би гадаа байх дуртай. Харшилтай хүн дулаан цаг агаарт хэрхэн амрах вэ?

Хаврын сайхан өдөр цэцэг тарих, зүлгээ тайрах нь харшлын шинж тэмдгийг эмчлэхгүй боловч тэднийг илэрхээс өмнө сэргийлэх юм. Харшлын шинж тэмдэг илэрхээс сэргийлэх эсвэл өвчинг нь багасгахын тулд өглөө гистаминий эсрэг бэлдмэл ууж урьдчилан арга хэмжээ аваарай. Бэлтгэлгүй байж болохгүй шүү. Ямар ч тохиолдол яаралтай хэрэглэх нүд, хамрын дусаалга авч яваарай.

Харшлын жорын эмчилгээ хэзээ надад хэрэг болох вэ?

Та харшлаа эмчлэх гэж маш их зүйлс хийлээ. Харшлын тестээ өгч шалтгааныг нь тодруулж, харшил үүсгэгчийн ид оргил үед нь гадаа байхаас аль болох зайлсхийж, хэрэгцээт үед нь илүү их шүршүүрт орон байнгын хувцасны угаалга хийж харшлын бусад хэд хэдэн эмүүдийг туршиж үзлээ. Таны энэ бүх хүчин зүтгэлийн ард ямар ч үр дүн гаралгүй өнөөх харшлын шинж тэмдгүүд үргэлжлэн илэрсээр байвал та эмчтэй эсвэл харшлын мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө аваарай. 
Дараагийн алхам бол жоронд бичигдсэн эмүүдийг уух. Эм ууж эхлээд нэг юмуу хоёр долоо хоногийн туршид та харшлаа хянах хэрэгтэй. Та өөрөө харшилтай тэмцэн сонор сэрэмжтэй байх нь чухал. Эмчийн таньд бичиж өгөх харшлын эсрэг эмийн жагсаалтад:
Кларатодин /Claritin/, Зертек /Zyrtec/ зэрэг гистамины эсрэг эмүүд /эдгээр нь жоргүй уудаг хувилбартайгаа адилхан бүтэцтэй байдаг/, Аллегра /Allegra/  улайлт, хавдалт, загатнааг үүсгэдэг химийн бодис гистамины ялгарлыг бөглөдөг. Хамрын стеройд нь  улирлын болон бүтэн жилийн хамрын бөглөрөл, найтаах, загатнаа, нус гоожих зэрэг харшлын шинж тэмдгүүдийг   эмчлэн сэргийлж, үрэвслийг  бууруулдаг./Beconase, Flonase, Nasacort, Nasonex, Rhinocort, Veramyst/
Харшил үүсгэгчийн хариуд биед үүсдэг химийн бодисыг нөлөөг зогсоодог Singular зэрэг эмүүд мөн ууж болно. Дээрх бүх эмийг эмчийн заавраар уух ба хэр их, хэр удаан хугацаатай ямар хэмжээтэй хэрэглэхийг таньд зөвлөх болно.

Харшлын тариа надад хэрэгтэй юу ?

Энэ асуулт мөн жорын эмнүүдэд адилхан. Хэрэв таны харшил дээрдэхгүй удвал дараагийн алхам нь тариа байж болох юм. Тариаг эхлэхэд ихэнхдээ долоо хоногт 1-2 удаа хийдэг ба  энэ үед харшлын шинж тэмдгээ дарахын тулд жорын эмээс уусан хэвээр байх хэрэгтэй. Хэрэв та ихэнхи хүмүүстэй адил бол дараагийн харшлын улирал эхлэх үед та хэдийн эсэргүүцэлтэй болж илүү хөнгөн шинж тэмдгүүд илрэх болно. 

Хаврын харшлыг эмчлэх дэвшилтэт арга бий юу?

Шинэ төрлийн эмчилгээ харшлын тариаг орлох болсон. Үүнийг хэлний дархлалын эмчилгээ гэдэг. Харшлын тариаг өдөр бүр эсвэл долоо хоног бүр эмчид очиж тариулдаг бол дээрх  эмчилгээ нь зүүний оронд хэлэн доор харшил үүсгэгчийн эсрэг хэдэн дусал эсвэл эм тавьж хэрэглэдэг юм. Дархлааны эмчилгээний хэдэн дуслууд нь цаг хугацааны туршид таны харшил үүсгэгчийн эсэргүүцлийг бий болгодог. Эдгээр нь тариатай адил үр дүнтэй байж ноцтой харшлын реакц гэх мэт сөрөг нөлөөний эрсдэл маш бага байдгаараа илүү юм.

Хэрэв харшилтай бол хүүхдэд маань дамжих уу?

Хэрэв эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал 33% байдаг. Хэрэв эцэг эх нь хоёул харшилтай бол хүүхдэд нь дамжих магадлал 67% байдаг. 


No comments:

Post a Comment