Monday, May 6, 2013

OPALESCENCE BOOST ШҮД ЦАЙРУУЛАХ ДЭЛХИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН


-    Шүдэнд яагаад өнгөр тогтож , шүдний өнгийг алдагдуулдаг вэ?

Шүд өнгөртөх олон шалтгаан байдаг. Зарим төрлийн эмнүүд, шүдний гэмтэл, сурвалжийн ломбо, шүдний завсар үлдсэн хоол хүнсний үлдэгдэл, химийн гаралтай бүтээгдэхүүнээр боловсруулагдсан хүнсний бүтээгдэхүүн, түүнчлэн кофе уух, тамхи татах нь шүдний өнгийг алдагдуулдаг. Ямар ч тохиолдолд орчин үеийн шинэ технологийн тусламжтайгаар төгс эмчлэх боломжтой болоод байна.
-       
   Хамгийн гол нь шүд цайруулах эмчилгээ нь ямар нэг хор нөлөөгүй байж чадах уу?

Орчин үеийн шүд цайруулах эмчилгээний материалаар дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Ультрадент фирмийн “Opalescence” шүд цайруулах эмчилгээ нь өнгөө алдан өвчилж байгаа шүдийг аврах хамгийн зөв бөгөөд аюулгүй эмчилгээ юм. Тухайн хүний шүдний өнгө гэмтлээс хамааран шүд цайруулах эмчилгээний үргэлжлэх хугацаа хүн бүрийн хувьд харилцан адилгүй байдаг. Шүд цайруулах эмчилгээг шүдний эмчийн хяналтан дор хийж оношоо зөв тавьж шүдийг цэвэрлэж цайруулах процессыг түргэсгэдэг.  Өнөөгийн байдлаар “Opalescence” –ийн материалууд шүд цайруулах эмчилгээнд дэлхийн №1 бүтээгдэхүүн болоод байна.

- “Opalescence” –ийн материал шүдний паалангийн бат бөх чанарт сөрөг нөлөө үзүүлдэг үү?

Opalescence PF бүтээгдэхүүнийг судалсан “Америкийн шүдний судалгааны холбоо” эдгээр цайруулах бүтээгдэхүүнүүд нь шүдний хэт мэдрэгшлийг бууруулж шүдний цоорлын эсрэг нөлөө үзүүлдэг ач холбогдолтой бөгөөд шүдний паалангийн микро хатуулаг чанарыг дээшлүүлдэг сайн нөлөөтэй болохыг баталсан байна. Хэдийгээр цайруулах эмчилгээнд хэрэглэдэг бодисууд их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж шүдэнд шингэдэг болов ч “Opalescence” –ийн материалууд шүдний бүтцийн холбоо, бат бөх чанарт сөрөг нөлөө үзүүлдэггүйгүй. Хэрэв та шүдэндээ паалан тавиулах гэж байгаа бол эхлээд шүд цайруулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Энэ нь таны шүдийг цайруулхын зэрэгцээ фторжуулж давхар урьдчилан сэргийлэх эмчилгээ болно.

-  “Opalescence” –ийн материалаар шүд цайруулах процесс хэрхэн яаж явагддаг вэ?

Шүд цайруулахад карбамидийн хэт исэл хэмээх бодисуудыг ашигладаг. Эдгээр бодисууд нь шүдний паалан, дентин тугалмайгаар нэвтэрч шүдний бүх хэсэгт хүрч чаддаг. Эдгээр хэт ислүүд нь хүчилтөрөгчийн радикал ионуудыг ялгаруулж энэ ион нь шүдний паалангийн бүтцийн нэгж болох пирезмүүдээр дамжин явж тэнд өнгөний өөрчлөлт үүсгэж байгаа молекулуудыг задалдаг. Ингэж шүдний бүтцийг эвдэхгүйгээр шүдийг дотор талаас нь цайруулдаг.

-      
Цайруулах эмчилгээний дараа шүд хэт мэдрэг болдог уу?
Шүдний хэт мэдрэгшил гэдэг бол шүд цайруулах эмчилгээний нийтлэг сөрөг нөлөө юм. Энэ мэдрэгшил бол түр зуурын үзэгдэл бөгөөд цайруулах эмчилгээ дууссаны дараа арилдаг. Гэвч “Opalescence” –ийн бүтээгдэхүүнүүд нь PF ( Potassium Fluoride ) агуулдаг учраас хэт мэдрэгшлийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Калийн нитрат нь туйлгүйшин өвдөлт үүсгэж байгаа мэдрэлийн ширхэгүүдийг дахин туйлжуулж мэдээ алдуулагч маягаар үйлчилдэг.

Ийм 2 механизмаар үйлчилдэг байна. Үүнд:
1    -   Шүдний бүтцэн доторх шингэний урсгалд нөлөөлдөг
2      - Шүдний мэдрэлд шууд нөлөөлдөг үзүүлдэг










No comments:

Post a Comment